Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
“Дэлхийн жудочдын өдөр” өнөөдөр тохиож байна

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо 2011 онд жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдрийг “Дэлхийн жүдочдын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр нь жудо бөхийн үндэслэгч Жигоро Каногийн төрсөн өдөр юм. XIX зууны сүүлээр Жигоро Кано жиу-житсу, каратэ, сумо болон бусад төрлөөс аюултай барьц, цохилтуудыг хасч, хамгийн урлагтай хийгдэх мэхийг нь шигшин барилдааны шинэ төрөл боловсруулан түүнийгээ “жудо” бөх хэмээн нэрлэсэн түүхтэй. Улмаар 1882 онд Жигаро Кано жудогийн тусгай сургууль байгуулж, 1956-1958 онд Япон Улсад жудо бөхийн ДАШТ зохион байгуулжээ. Мөн Олон улсын жудо бөхийн холбоо 1956 онд байгуулагдаж, 1964 онд Токио хотноо болсон XVIII удаагийн олимпийн наадмын хөтөлбөрт жудо бөхийг албан ёсоор оруулсан юм. Манай улсад 1970 оноос эхлэн хөгжсөн энэхүү барилдааны төрлөөс Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр 2008 онд эх орондоо олимпийн анхны алтан медалийг авч ирсэн түүхтэй.
Энэ жилийн “Дэлхийн жудочдын өдөр”-ийг манай тамирчид амжилтаар дүүрэн угтаж байна. Тухайлбал, АНЭУ-ын Абу Даби хотноо болж буй Их дуулга Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Гавьяат тамирчын Г.Одбаяр нар алтан медаль, ОУХМ О. Ууганбаатар мөнгөн медаль хүртсэн юм.

0 Сэтгэгдэл