Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Айшолпанд баяр хүргэжээ
10 наснаасаа бүргэд сургаж эхэлсэн охины амьдралаас сэдэвлэсэн “Бүргэдтэй анчин” кино энэ сарын 2-нд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон Азийн нийгэмлэгийн их наадмаас “Ази тивийг өөрчлөгч иргэн” хэмээх шагнал хүртсэн билээ.

Тэгвэл өнөөдөр “Бүргэдчин охин” нэрээрээ алдаршсан Н.Айшолпаныг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээж авч уулзан баяр хүргэсэн байна. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “”“Бүргэдтэй анчин” маш сайхан кино болсон байна билээ. Дүүдээ баяр хүргэж, улам их амжилт хүсье” хэмээн хэлжээ.

Түүнчлэн “Эмэгтэй хүн ямар агуу хүч тэнхээтэй, эр зоригтой, хурдан шаламгай, дайчин давшингуй, тэсвэр тэвчээртэй байдаг юм бэ гэдгийг миний дүү дэлхий ертөнцөд харуулж, улсынхаа нэрийг таниулж байна. Дүүдээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.

Эрэлхэг зоригтой охин өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ Ерөнхий сайдын мэндийг хүргээрэй” гэжээ. Дашрамд сонирхуулахад, тус кинонд тоглосных нь дараагаар түүнд Харвард болон Лондонгийн их сургуулиас суралцах эрх олгон, оюутнаар элсүүлэх хүсэлтээ ирүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан