Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Сүмогийн холбоо Харүмафүжи аваргаас мэдүүлэг авчээ

Мэргэжлийн сүмогийн 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж Кюүшюү башёгийн эхний хоёр өдөр тун амжилтгүй барилдаж, өвдөг шороодсон. Тэгвэл өнөөдрөөс башёг өнжихөөр болсон тухай Японы хэвлэлүүд бичиж эхлэв. Учир нь Харүмафүжи аварга хоёр долоо хоногийн өмнө Монгол бөхчүүдийн уулзалтын үеэр Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж гэмтэл учруулсан талаар Japantimes мэдээлсэн байна.
Үүний улмаас Харүмафүжи Д.Бямбадорж Кюүшюү башёд барилдахгүй өнжих хүсэлтээ Сүмогийн холбоонд илгээсэн бөгөөд "Би хүндрэл учруулсандаа уучлалт гуйж байна" гэж болсон явдлыг хүлээн зөвшөөрчээ.
Японы сүмо бөхийн холбоо маэгаширагийн наймд эрэмбэлэгдсэн Таканоивагийн тархи нь хөдөлж, гавлын яс нь цуурсны улмаас арваннэгдүгээр сарын 5-9-нд эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлсэн гэдгийг өчигдөр албан ёсоор мэдээлсэн байна
Тиймээс өнөөдөр Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакү, холбооны удирдлагууд Фүкүока Кокүсай төвд цуглаж, Харүмафүжи аварга хийгээд Исэгахама дэвжээний ояката нараас мэдүүлэг авсан гэнэ.

0 Сэтгэгдэл