Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Сайд Д.Сумъяабазар Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллахыг онцлов

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын “Шинь шинь” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниуд холбогдох хууль дүрмийн хүрээнд ажиллах ёстойг онцлов. Мөн монгол хүнийг авч ажиллуулах, тэднийг мэргэшүүлэх болон тухайн орон нутгийн хөгжил, байгаль орчинд ээлтэй ажиллах хэрэгтэйг хэллээ.

 
“Шинь шинь” ХХК-ийн ерөнхий захирал Ли Жэн Монгол Улсын хууль, эрх зүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаа мэдэгдээд, байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж ажиллахаар зорилт тавьсан тухайгаа дуулгасан юм. Мөн тэрбээр үйл ажиллагаа явуулахад эрчим хүчний дутагдал үүссэн нь гол бэрхшээл болж буйг хэлэв.
Уг асуудлыг УУХҮ-ийн сайд холбогдох салбарын хүмүүстэй ярилцаж, ойрын хугацаанд шийдвэрлэхээ уулзалтын үеэр хэллээ. Үүний тулд эрчим хүчний асуудлыг шийдвэрлэснээр Монгол Улсын болон орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалт хэрхэн нэмэгдэх талаар танилцуулахыг захив. Мөн эрдэс баялгаа зориулалтын хатуу хучилттай замыг барьж байгуулан зөөвөрлөж ажиллахыг даалгасан юм.
“Шинь шинь” ХХК нь Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улаан болон Мухарын холимог металлын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшин, үйл ажиллагаа явуулж байна.
0 Сэтгэгдэл
Manai tur zasag sohor, dulii gedeg ni unen baina, saidtai uulzuulj iim ajliig zohion baiguulj saidiin tolgoig erguulegch avilgachid hezee uhaarah bol, gutamshig.
Mun boldog ch kompanidaa tusalj de, Mongol ulsiin huuliig murduhgui gedeg, mruddug ch ugui, baigali orchin, hunii eruul mendiig boditoor hohirooj baigaa hariutslagagui uul uurhai gej ene kompaniig l helne, Gevch ali ch zasag turiin ued hariuslaga huleej baigaagui, uls oron, niitiin erh ashgiig notstoigoor hohirooj baigaa kompan, tuuniig gardan hiideg humuustei hamt zurgaa tatuuljee, yamar bolchimgui said ve.
Хамгийн их уншсан