"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Ирэх оноос газрын тосны экспортын тээврийн зам тавина
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн ерөнхийлөгч Зян Вэйдун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. "Петрочайна Дачин Тамсаг" компани нь БНХАУ-аас Монгол Улсад газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагчдын нэг юм. Тус компанийн зүгээс татварын, ажиллах хүчний, эрчим хүчний гэсэн чиглэлээр тулгамдаад буй асуудлаа салбарын сайдад танилцууллаа.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Хоёр орны хамтын найрамдалт харьцааны сайн жишгүүдийн нэг нь энэхүү төслийг байгаасай гэж хүсч байна. Гадаадын хөрөнгө оруулагчдад, хөршүүддээ бид ямагт найрсаг таатай бизнесийн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно. Үүнтэй адилаар хөрөнгө оруулагчид маань ч гэсэн Монгол Улсын эдийн засаг, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаасай гэж хүсдэг. Дорнодын тал нутагт үйл ажиллагаа явуулж байгаа танай компанийн тухайд Монголын иргэд, ААН-үүдийг туслан гүйцэтгэгч болон нарийн мэргэжлийн гүйцэтгэл хийлгэх байдлаар ажиллах нөхцөлөөр ханган ажиллахад анхааран ажиллаарай. Мөн Тамсагийн олборлолтын ил байгууламжаас Тосон-Уул Баянхошуу боомт чиглэлийн автозамтай нийлэх 68 км автозамын ажлыг яаравчлан шийдвэрлэхгүй бол тал нутгийн хөрс, орчин тойрон сүйдэж байна. Ажилчдын амьдрах орчинд онцгой анхааран ажиллаарай” хэмээлээ.
Тус компанийн ерөнхийлөгч Зян Вэйдун “Биднийг хүлээн авч уулзсанд талархаж байна. Таны хэлсэн саналуудыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно. Мөн автозамын асуудлыг ярилцан 2018 онд ажлыг нь эхлүүлэн түргэвчлэх болно” гэлээ.
УУХҮЯ.

0 Сэтгэгдэл