Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Уул уурхайн салбарынхан Баруун бүсэд чуулж байна
Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч, хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй дөрвөн бүсийн чуулга уулзалтын сүүлийнх нь Ховд аймгийн Жаргалант суманд энэ сарын 27, 28-ны өдөр болж байна.
Баруун бүсийн чуулга уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй салбар яамны болон Ашигт малтмал газрын тосны газрын төлөөллүүд, УИХ-ын гишүүн А.Ундраа нар оролцсон юм. Мөн Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөллүүдчуулганыг зорин иржээ.


Баруун бүсийн чуулга уулзалтыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж үг хэллээ. Тэрбээр “Өмнөх Засгийн газраас хэрэгжүүлж байсан бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлэн, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төсөл, Налайх, Хөшөөт зэрэг уурхайн үйл ажиллагаатай танилцаж, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч, эрдэмтэн судлаач, ахмадын төлөөллүүдтэй уулзаж, тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгаж байна.

Бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, нийгмийн хариуцлагатай, санхүүгийн болон хүний нөөцийн чадавхитай, зохих технологийн дагуу үйлдвэрлэл эрхлэх хөрөнгө оруулагч, уул уурхайн төслүүдийг цаашид дэмжиж ажиллах болно” гэлээ.
Мөн баруун бүсэд ажиллаж буй Хөшөөт, Хар тарвагатай, Зээгт, Хотгор, Баян-Айраг, Таяннуур, Ховд гол зэрэг уурхай болон уулын үйлдвэрүүд бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгааг онцлоод цаашид орон нутгийн хэмжээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа салбарын сайд хэлэв.



Баруун бүсийн чуулганы үеэр УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага” сэдэвт үндсэн илтгэлийг тавьсан юм. Түүнчлэн уулзалтын үеэр аймгуудын удирдлагууд өөрийн аймаг орон нутгийн хөгжилд уул уурхайн салбарын үзүүлж буй нөлөө хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж байна.
Улс орны эдийн засагт уул уурхайн салбар чухал үүрэг гүйцэтгэж, 2016 онд экспортын нийт бүтээгдэхүүний 86 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан. Энэ онд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдаж, эдийн засагт үзүүлэх нөлөө өсөх хандлагатай байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан