Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Харүмафүжи:Сүмод өнгөрүүлсэн 17 жил үнэхээр сайхан байлаа


Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж өөрийн хүсэлтээр зодог тайлахаар болсныг дэвжээний ояката Исэгахама нь өчигдөр өглөө мэдэгдэж, хүсэлтийг нь Японы сүмогийн холбоонд хүргэж өгчээ.
Ояката Исэгахама болон ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж нар өчигдөр энэ тухайгаа албан ёсоор зарлаж, хэвлэлийн хурал хийлээ. Харумафүжи Д.Бямбадорж ийм асуудал үүссэнд Сүмо бөхийн холбоо болон бүх сүмо бөх сонирхогчдоосоо уучлал хүсээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр “Би өөрийнхөө багштайгаа зөвлөлдөөд зодог тайлах шийдвэр гаргалаа. Аварга хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг ухамсарлаж энэ шийдвэрийг гаргасан юм шүү. Би одоог хүртэл архи уучихаад ийм явдал гаргасан удаа байхгүй.
Дахин хэлэхэд архи уугаад агсан тавьдаг, хүн шархдуулдаг хүн би биш. Яагаад ийм хэрэг гарахад хүрсэн бэ гэж үү: Ах хүн дүү нартаа зааж зөвлөж, алдааг нь засах нь өөрийн үүрэг гэж бодож явдаг.
Дүү бөхчүүдээ бэлтгэлээ маш сайн хийж, илүү өндөр амжилт гаргаасай гэж хүсдэг байсан минь ийм асуудалд хүргэлээ. Би анх 16 настайдаа анх Япон улсад ирсэн. Тэр цагаас хойш тусалж дэмжиж байсан бүх хүмүүст баярлалаа.
Анхны барилдаан Кюүшюүд байсан, озеки цол авсан маань ч энд, зодог тайлах башё маань ч гэсэн энд болж байна. Фүкүокагийн ард иргэддээ баярлалаа. Сүмод өнгөрүүлсэн 17 жил үнэхээр сайхан байлаа. Баярлалаа. Би сүмо бөхөд хайртай.
Бүх зүрх сэтгэлээ сүмод зориулж хөнжөөн дэмжигчдээ баярлуулдаг тийм аварга байхыг хүссэн. Такайновад хэлэхэд ёс зүйтэй зөв амьдраарай. Цаашдаа улам хичээгээрэй. Сүмо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг сайн ойлгож ухамсарлаж яваарай" гэжээ.
Мөн багшдаа хандан "Би 10 жилийн өмнө аавыгаа алдсан. Түүнээс хойш багшийгаа төрсөн аав шигээ бодож ирсэн. Энэ 17 жилийн турш багшийгаа баярлуулах гэж хичээж, зүтгэж ирсэн. Энэ асуудлаас болж багшийнхаа нулимсыг үзэж, итгэлийг нь дааж чадаагүйдээ маш их харамсаж байна. Багшаасаа сурсан бүх зүйлсээ санаж явах болно.” хэмээн уучлал хүсэв.
0 Сэтгэгдэл




















