Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Б.Шижирбат:Гайхалтай гэрлэх санал тавих юмсан гэж олон жил мөрөөдсөн

"Asia"s Got Talent"-ын финалд шалгарч, өчигдөрийнхөө үзүүлбэрээр үзэгчдийг алмайруулж чадсан Б.Шижирбатын найз охиндоо барьсан гэнэтийн бэлгийн талаар өнөөдөр амтай болгон нь ярьж байна. Харин тэрээр энэ талаараа фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ.  
“Бараг 10 жилийн өмнө би нэгэн гайхалтай гэрлэх санал тавьж байгаа бичлэг үзэж байсан юм. Түүнээс хойш хэрвээ хайртай хүнтэйгээ ирээдүйд учрах юм бол хамгийн гайхалтай гэрлэх санал тавих юм сан хэмээн олон жил мөрөөдөж явсан. Хагас финал дээр та бүхий надад саналаа өгсний хүчинд би тэрхүү мөрөөдөлдөө хүрч хайртай хүндээ Гранд финалын шатан дээр бүхнээ зориулан гэрлэх саналаа тавьж чадлаа.  Хагас финалаас Гранд финалын хооронд бэлдэх цаг арай л богинохон байсандаа ч тэр үү түрүүлэх гэдэг бодол бодох ч сөхөөгүй байсан. Гэвч одоо!!! Тэр бүх хэцүү ажлынхаа ард гарсны дараа, надад сэтгэлийн дэм өгсөн хүн болгон, миний энэхүү үзүүлбэрт тусалсан хүн бүхний төлөө, Монгол Улсынхаа нэрийг энэ том тэмцээнд мандуулахын төлөө, одоо бол үнэхээр түрүүлэхийг хүсч байна. Тиймээс өнөөдрөөс авахуулаад 13-ны өдрийн 23:59 цаг хүртэл өмнөх шигээ фэйсбүүк болон Google аккаунтаар нэг хаягаас тус бүр 10 санал өгөх хэвээрээ байгаа бөгөөд би #AGTVote8 гэдэг саналтай хэвээрээ байгаа шүү. Үзүүлбэрийн маань видео чанартайгаар интернэтэд байршина. Та бүхэн идэвхтэй оролцоорой хэмээн уриалж байна. Баярлалаа" гэжээ.
Ямартай ч монголчууд бид Азийн шилдэг авьяастантай болоход нэг л алхам үлдээд байна. Бүгдээрээ түүний төлөө саналаа өгцгөөе.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан