Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ
Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
“Алтан бөмбөг”-ийн эзэд өнөөдөр тодорно

Монголын Хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр болно. Шилдгүүдийг тодруулах санал хураалт энэ сарын 01-10-ныг хүртэл амжилттай явагдаж, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн санал хураалт 100 хувийн ирцтэйгээр өндөрлөсөн.
Үр дүнд нь хамгийн олон санал авсан эрэгтэй, эмэгтэй тоглогч, багийн дасгалжуулагчид тодроод буй. Тухайлбал, “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” номинацад хамгийн олон санал авсан дасгалжуулагчдаар “Хад” багийн Б.Мөнхжаргал, Туулын том тулнууд багийн Б.Болд, Арвис багийн Л.Банзрагч нар тодорчээ. Харин “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” номинацад Эрчим багийн З.Баттулга, Улаанбаатар сити багийн Мануэль Ретамеро, Атлетик 220 багийн П.Мөнхбат нар хамгийн олон санал авсан дасгалжуулагчаар шалгарчээ. Тэдний хэн нь шилдгийн шилдэг дасгалжуулагч болсныг өнөө орой 18:30 цагаас эхлэх “Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны үеэр зарлана. Энэ удаагийн “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд Английн "Манчестер Юнайтед" клуб болон Францын шигшээ багийн довтлогч асан Луи Саа оролцохоор болсноороо онцлогтой. Тэрээр 1997-2000 Францын Мец, 1999- Английн Ньюкасл Юнайтед, 2000-2004 Английн Фулхэм, 2004-2008 Манчестер Юнайтед, 2008-2012 Эвертон, 2012 Тоттенхэм Хотспур, 2012-2013 Сандерленд, 2013 Италийн Лацио клубүүдэд тоглохдоо 385 тоглолтод оролцож 117 гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлж чадсан нэгэн билээ. "Алтан бөмбөг" ёслолын үйл ажиллагаанд хүндэт зочноор оролцох тэрээр өнөө орой 21:00 цагт Кемпинкси зочид буудалд хөгжөөн дэмжигчидтэйгээ уулзаж, Английн дээд лиг, Аваргуудын лигт түрүүлсэн тухайгаа хуучилж, нэгэн үдшийг дурсамжтай өнгөрөөх юм байна.

0 Сэтгэгдэл