COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Манжуур хот Цас мөсний наадмаа нээж, гоо сайхны элчээ тодруулав

732 хавтгай дөрвөлжин км газарт 300 мянган хүн төвлөрөн суурьшиж байгаа Манжуур хот өдрөөс өдөрт аялал жуулчлалын хүрээгээ тэлсээр байна. Жилийн дөрвөн улиралдаа тус хотын зүгээс жуулчдыг татахад чиглэсэн улирлын онцлогийг хадгалсан томоохон арга хэмжээнүүд зохион байгуулдаг болоод арав гаруй жилийг үзжээ.
“Манжуур” хотын цас мөсний баяр гэхэд энэ жил 19 дэх жилтэйгээ золгож байна.2012 оноос Манжуурыг гурван улсын худалдаа, арилжаа соёлын харилцааны төв болгохоор Хятад Засгийн газрын зүгээс багагүй анхаарал хандуулан ажиллах болсон билээ. Орос, Монгол,Хятад гурван улсын хилийн боомт хот учраас гурван улсын үндэстний соёл онцлогийг тусгасан томоохон бүтээлүүдийг Манжуур хотод эрчимтэй бүтээн байгуулж байна.

Жишээ нь, Оросын соёлын өв болсон “Матрёшка” дүрслэл бүхий талбайн бүтээн байгуулалт дуусч, дөрвөн одтой томоохон буудал зочдоо хүлээж аваад эхэлжээ.

Жишээ нь, Оросын соёлын өв болсон “Матрёшка” дүрслэл бүхий талбайн бүтээн байгуулалт дуусч, дөрвөн одтой томоохон буудал зочдоо хүлээж аваад эхэлжээ.
2016 онд тус хотод 6,82 сая жуулчин тухалсан гэсэн тоо бий. Энэ нь өмнөх оноосоо 3,14 хувиар өссөн үзүүлэлт юм.Харин энэ жилийн хувьд энэ тоо 7,12 сая болж, 10,5 хувиар өссөн байна.
2017 оны цас мөсний баяр болоод гурван улсын гоо бүсгүй шалгаруулах уралдаан нь 12 дугаар сарын 23-нд амжилттай боллоо.
Мөсөөр урласан хотхоныхоо нээлтэд Манжуур хотын иргэдээс гадна тус хоттой хил залгадаг Орос, Монголын аймгуудаас ирсэн жуулчид, уригдсан зочдын хамт оролцов.


Том мөсөн ханан дээр зуныг санагдуулам цэцэгсийг өнгө алаглуулан урлажээ. -23 хэмийн хүйтэн, тэнгэр өнгө алаглуулан буудах салютыг үл анзааран хөвгүүд мөсөн талбайд хөл бөмбөг тоглох. Мөсөөр урласан үлгэрийн байшингаар орж, мөсөн гүүрээр залуус алхана. Мөсөн хотхоныг 100 мянган ам.метр талбайд байгуулсан бөгөөд европын хуучны өнгө төрхийг хадгалсан ордон, монголын үндэсний үлгэрийн баатруудыг нэг дор цогцлоосон нь хотын иргэдэд гэхээс илүүтэйгээр жуулчдад зориулсан нь илт. Энэ удаагийн цас мөсний наадам нь мөсөөр урлагийн бүтээл хийх, мөсөн дээрх уралдаан тэмцээн, Манжуурын олон улсын эдийн засгийн форум, урлагийн наадам гэх зэргээр 2018 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх юм байна.


Мөсөн хотхоныг Европын хэсэг, Монголын хэсэг, хүүхдийн наадах хэсэг, өнгөт баримлын хэсэг гэх хэд хэдэн бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн Мөсөн хотхоны нээлттэй хамт Манжуур гурван орны гоо бүсгүйн “ Гоо сайхны элч” нэртэй уралдаан болоод 14 дэх жилтэй золгож байна.
Энэ удаагийн тэмцээнд Хятад, Монгол, Оросын 60 гоо бүсгүй оролцож, “мөсөн титэм”-ийн эзнээ шалгаруулав.
Гоо бүсгүйчүүд маань 20 хоногийн турш Манжуурт байрлан хүмүүнлэгийн болон соёлын томоохон арга хэмжээнүүдэд оролцож, 23-нд үндэсний хувцас, гоёлын даашинз, усны хувцас гэсэн төрөлд өрсөлдөн шилдгээ тодрууллаа.
ОХУ-аас 30, Монгол, Хятадаас тус бүр 15 бүсгүй оролцож, эхлээд тайзнаа үндэсний хувцастай гарч ирэв.


Шүүгчдийн бүрэлдэхүүнд Бээжингийн загварын сургуулийн захирал, Хятадын алдартай гэрэл зурагчин, дэлхийн миссийн гэрэл зургийг албан ёсны эрхтэй авдаг И Ши Бай, Загвар өмсөгчдийн холбооны тэргүүн Шин Юу Мин, ОХУ-ын “Цасан гүнж” ТББ-ын тэргүүүн, Монголын “Анунгоо-Үжин” ТББ-ын тэргүүн Сувд нар багтсан байв.
Үндэсний хувцсын хувьд ОХУ-ын 30 гоо бүсгүй өөр өөрийн өвөрмөц өнгө төрхийг бүрдүүлсэн байсан бол Хятад гоо бүсгүйчүүд Манжгоо улсын үеийг санагдуулам өнгө төрхийг бүрдүүлжээ. Харин Монгол бүсгүйчүүд маань илт ялгарч, гоёмсог бас ур чадварын өндөр төвшинд хийгдсэн үндэсний хувцсаа өмссөн юм.


ОХУ-ын Чита, Улаан-Үд, Новосибирск, Уфа, Владивосток, Краснаярск гэх зэрэг олон хотоос шалгарсан бүсгүйчүүд ирсэн бол Хятадын хил залгаа мужуудын гоо бүсгүй өөрсдийн бүс нутгаас шалгарч иржээ.


Монголын гоо бүсгүйчүүдийн хувьд Анунгоо-Үжин ТББ-аас зохион байгуулан 200 гаруй гоо охидоос 15-ыг нь шалгаруулж, оролцож байгаа гэсэн юм. Гоо бүсгүйчүүд маань өөрсдийн төрсөн нутгаар овоглож гарч ирсэн нь бас нэг талаар онцлог байлаа.

Шилдэг үдшийн даашинз номинацид Оросын гоо бүсгүй Алия шалгарсан бол Шилдэг Үндэсний хувцас төрөлд Монголын Ч.Өлзийдэлгэр шалгарав.
Тэмцээний “мөсөн титэм”-ийн эзнээр Хятадын Хөлөнбуйр аймгаас оролцсон Хөлөнбуйрын гоо бүсгүй Си Бинь тодорсон бол дэд байруудад ОХУ-ын гоо бүсгүй Искендерова Алия, Андрусова Светлана нар шалгарав.
Шилдэг 10 байранд шалгарсан бүсгүйчүүдийн 5-д нь Монголын гоо охид орж, Шилдэг зохион байгуулагчаар “Анунгоо-үжин” ТББ шалгарсан юм.
2016 оны Манжуурын гоо бүсгүй тэмцээний ялагчаар Монгол Улсын оролцогч Н.Мишээлт тодорч байсан юм.
0 Сэтгэгдэл
























