COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Маск продакшн:Оюуны өмчийн хуулийг бүдүүлгээр зөрчиж бидний хөдөлмөрийг уландаа гишгэлээ

Монголын хошин урлагийн Маск продакшны хамт олон фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэсэн мэдээллийг нь уншигч танд хүргэж байна. “Бид бүхэн шинэ оны баяраар үзэгч олондоо бэлэг барихаар 11-р сарын эхнээс "Баярлалаа_Ээжээ" дэлгэцийн уран бүтээлээ хийх гэж хорин хэд хоног нойр, амралтгүйгээр өдөр шөнийг умартан ажиллаж оны сүүлээр уран бүтээлээ үзэгч та бүхэндээ IPTV-р цацаж бэлэг барьсан билээ. Цацагдсан даруйдаа олон эерэг сэтгэгдлүүдийг үзэгч олноосоо авч урмын үг тасралтгүй сонсож байсан ч, хэсэг бүлэг хүмүүс ( өөрсдөө юу ч хийж бүтээгээгүй байж шүүмж хэлж компьютерийн араас бусдыг муулж сэтгэлээ баясгагч хүмүүс байдагдаа ) бидний уран бүтээлийг муулж амныхаа зоргоор бичиж баярын өдөр "үнэтэй контент бэлдлээ" шуналын туламнууд " Хошин шогийн п**данууд гэх мэтээр хэлж бид бүхнийг гайхшруулж нууцхан гомдол төрүүлсэн. За энэ ч бол угаасаа манайхны хэсэг бүлэг нөхдүүдийн зан. Тэр ч бүү хэл Live хийж олон нийтэд цацаж оюуны өмчийн хуулийг бүдүүлгээр зөрчиж бидний хөдөлмөрийг уландаа гишгэлэн дээрээс нь доромжилж байгаа нь хэнд таалагдах билээ.
Тэдгээр хүмүүсийг унтаж байхад бид ажиллаж л байсан, хэн нэгнийг муулж байхад, ажиллаж л байсан, бусдын уран бүтээлийг доромжилж байхад бид бүхэн бас ажиллаж л байсан. Иймд бид та бүхнийг 5500-р үзүүлэх гээд чичрээд байгаадаа биш өөрсдийн хөдөлмөр хөлс шингэсэн уран бүтээлийг үнэлсэн хэрэг. Харин үнэгүй үзэхийн хувьд бид жилд 3-4н уран бүтээлээ та бүхэнд бэлэг гээд өөрсдийн Page хуудсаараа дамжуулан цацдаг гэдгийг бүгд мэдэж байгаа. Ганц баярын өдрөөр гэр бүлээрээ төлбөртэй контент аваад үзэх ухамсар болон сэтгэл байхгүй бол бусдын уран бүтээлийг муулж, олонд тарааж байхын оронд Монголын 50 гаруй суваг тв байгаа шүү дээ. Тэрийг үзэж яагаад болохгүй гэж. Бүх зүйлийг буруугаар харж байнга бухимдалтай байхаас ядардаггүй гэж үү... Мэдээж бид бүхнийг дэмжиж байгаа дийлэнх олон үзэгчид байсан нь бид бүхэнд улам урам зориг өгч байгаа билээ. Удахгүй бидний шинэ контент таны гэрт дахин инээд наргиан халуун дулаан уур амьсгалыг бэлэглэх болно. Маск продакшн бид бүхэн та бүхэндээ уран бүтээлээ хүргээд 12 жилийн нүүрийг үзжээ. Цаг үргэлж биднийг дэмжиж байдаг үнэнч фэнүүд, үглэн шүүмжлэгчид, үзэн ядагчид та бүхэндээ шинэ оны мэндийг хүргэе.

0 Сэтгэгдэл