Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ё.Баатарбилэг: Соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарч ажиллана

УИХ-ын НББСШУ-ы байнгын хороо, БСШУС-ын яамтай хамтран Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, тус салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт боловсруулах ажлын хүрээнд өнөөдөр соёл, урлагийн салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Г.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон соёл, урлагийн салбарын 230 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ “Соёл урлагийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, улс үндэсний хөгжилд соёл урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, соёлын үнэт зүйлс, өв уламжлалаа дээдлэн хадгалж хамгаалах, сурталчлан таниулахад чиглэсэн бодлого гаргаж, зөв зохицуулалт хийх талаар Та бүхний санаа, бодлыг сонсох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна” гэж онцлов.
Түүнчлэн Киноны тухай хууль, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Музейн тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэгдэж байгааг дуулгав.
Тэрбээр үгийнхээ төгсгөлд “Та бүхний гаргасан санал, санаачилгыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос дэмжин хамтран ажиллаж, соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарах болно” гэв.
Дараа нь УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Г.Мөнхцэцэг ажлын хэсгийн талаар мэдээлэл хийв. Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавихтай холбоотой долоон заалт байгаа ба бүгд “Эрчимжүүлэх шаардлагатай” буюу 40 хувийн биелэлт нь хангалтгүй, хэрэгжилт удаан, зорилтот түвшиндээ хүрэхгүй гэсэн Ажлын хэсгийн үнэлгээ гарсан байна. Тухайлбал, Соёлын биет өвийн үнэлгээг хийх, Соёлын биет өвийг түрээслэх, худалдах, худалдан  авах, түр солилцох, Соёлын биет өвийг сэргээн засварлах гэх мэт журмууд батлагдаагүй байгаа аж. Иймээс соёлын асуудал хариуцсан нэгжийн удирдлага, зохион байгуулалтын хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсныг танилцуулав.
Харин БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Соёл, урлагийн салбарт хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ”-ний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Соёл, урлагийн салбарын төлөөлөл Байнгын хорооны гишүүд болон салбарын сайдад тулгамдаж буй асуудлаа хэлж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Уулзалтын дараа Байнгын хорооны дарга, гишүүд Соёлын төв өргөөнд үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгууллагуудтай танилцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан