Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Д.Сумъяабазар: Оюу толгойн зээлийн хүүгийн зардлыг бууруулна

УУХҮЯ-наас Ажлын хэсэг томилогдож Оюу толгойн гэрээ хэлцэл, хөрөнгө оруулалт гээд түүнийг асуудлыг судалсан билээ. Уг ажлын хэсгийн тайлан гарч Засгийн газар болон холбогдох газруудад өгсөн байна. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр уг ажлын хэсгийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр Ажлын үүргээ маш сайн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Маш нарийн тооцоо судалгаа хийсэн. Засгийн газар, Оюутолгойг хариуцсан захирал, дарга нарт ажлын тайлан мэдээгээ өгсөн.
Оюу толгойн талаар эхний ээлжинд шийдвэрлэх хоёр гол асуудал бий. Эхнийг нь зээлийн хүүгийн зардлыг бууруулах ёстой. Хоёрдугаарт өгөөжийн асуудлыг ярих цаг нь болсон. Монгол Улсад өгөөжтэй байлгахын тулд үйл ажиллагааных нь зардлыг бууруулах, хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна. Оюутолгойн ТУЗ, хариуцсан компани нь ажлаа сайжруулах ёстой. Мөн Засгийн газрыг мэдээ мэдээллээр хангаж байх шаардлагатай. Ингэж байж өнөөгийн үлбэгэр байдлаа арилгаж томоохон ордынхоо үр өгөөжийг хүртэх юм. Энэ бүгдийг ажлын хэсэг нарийвчилан гаргасан.
Хүүгийн зардал нь 6.5 дээр нэмэх нь LIBOR гэж тооцож байгаа.
/ LIBOR гэдэг нь Лондонгийн банк хоорондох зээлийн хүүг хэлнэ/
Монгол Улсад үндсэндээ 8.4 хувийн хүүтэй зээл олгож түүгээр санхүүжиж байна. Тэгэхээр цаад эх үүсвэрээс 3-4 хувийн хүүтэй зээл авч Монгол Улсад 4.4 хувийн хүү нэмж тооцон өгдөг. Энэ нь хоёр талын хамтын ажиллагаанд сөрөг үр дагвар авч ирж байгаа юм. Тэгэхээр асар их мөнгөний зөрүү үүнээс гарч ирнэ. Тэгэхээр хүүгийн энэ зардлыг бууруулах ёстой. Цаашид мэдээж Дубайн гэрээтэй холбоотой асуудал асар их шүүмжлэл дагуулна. Тухайлбал, Монгол Улсын газар нутагт уг гэрээ хэлцэлийг хийгээгүй гэдгээс эхлээд үүнийг эргэн харах шалтаг шалтгаан ажлын хэсгийн дүгнэлтэд бий. Тухайн асуудлыг цаг үед бид холбогдох мэдээллийг өгч байх болно хэмээн мэдээллээ.
Харин Монгол Улсын иргэн Д.Сумъяабазар миний бодолоор “Оюу толгой компанид худалдагдаж ажилладаг маш олон хүн бий. Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан материалууд, мэдээ, мэдээлэл аваачин өгч өөрсдийгөө худалдаг байдлаар олон жил явж ирсэн. Мөн тулгамдсан асуудлаа шийдэх гээд хэлэлцээрийн ширээнд суух гэхээр Оюу толгойн асуудлыг боль гэдэг. Нийгмийн анхаарлыг зориуд өөр зүйлд чиглүүлдэг зэрэг явдал манай улсад их байна. Өнөөдөрийн хоол унданы бус Монгол Улсынхаа ирээдүйд, үр хүүхдийнхээ төлөө бид сонголтоо хийх ёстой” гэж бодож байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын, УУХҮ-ийн сайдын албан ёсны мэдэгдэл, байр суурь биш зөвхөн хувь хүн Д.Сумъяабазарын хувийн бодол хэмээв.

0 Сэтгэгдэл