"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Д.Сумъяабазар сахилга, хариуцлага чангатгах албан даалгавар өгчээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр яамныхаа ажилтнуудтайгаа уламжлалт өргөтгөсөн хурал хийжээ. Хурлын үеэр сайд энэ он гарсаар салбартай холбоотой хэд хэдэн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлсэн талаар танилцуулсан байна. Мөн Ерөнхий сайдын төрийн байгууллагуудад өгсөн чиг үүргийн дагуу сайд Д.Сумъяабазар сахилга, хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгаврыг Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд гардуулан өгчээ. Үүнд авлигын хяналтыг сайжруулах, иргэдээ сонсч, төрийн албаны хариуцлагыг сайжруулах, ажлын байрны дэг журам болон төрийн албан хаагчийн хууль дүрмийг чанд сахих, төрийн байгууллагын бодлогын залгамж халааг үргэлжлүүлэх зэрэг 12 заалт тусгагдсан байна.
Түүнчлэн УУХҮ-ийн сайд “Миний бие 2017 оны 10 дугаар сарын 20-нд ажлаа авсан даруйдаа хэд хэдэн аймагт ажиллаж, салбарын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Харин он гараад газрын тосны чиглэлийн компаниуд манай улсын хууль дүрмийг баримтлаж байгаа эсэх болон үйл ажиллагаатай нь очиж танилцах болно. Дулаан орохоор алт олборлолт болон энэ чиглэлийн бичил уурхайчдын үйл ажиллагааг газар дээр нь очиж үзэх бодолтой байна” гэлээ. Мөн тэрбээр энэ онд гадны хөрөнгийн зах зээл, алт цэвэршүүлэх үйлдвэр зэрэг туршлагуудтай танилцахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг Монголд татах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэлсэн аж.
Уг ажлын хүрээнд ирэх гурав, есдүгээр сард Монголд гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор форумыг зохион байгуулах, УУХҮЯ манлайлан оролцох ёстойг онцолжээ.

0 Сэтгэгдэл