"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
УУХҮЯ-нд “Магнай трейд”-ийн эрхийг цуцлах санал хүргүүлжээ

Нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш, нийлүүлэлттэй холбоотой асуудлаар ШӨХТГ мэдээлэл хийв. Нэгдүгээр сарын 9-ний байдлаар шатахууны хангамж улсын хэмжээнд 41 хоногийн нөөцтэй байна гэж байсан. Гэсэн хэдий ч зарим аж ахуйн нэгж зохиомол хомсдол үүсгэж үнэ тарифтаа өөрчлөлт оруулаад байсан юм. Тиймээс удаа дараалан зөрчил дутагдал гаргаж, Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг үл тоож хариуцлагагүй байдал гаргасан аж ахуйн нэгж байгууллагын эрхийг түтгэлзүүлэх санал гаргаж байгаагаа ШӨХТГ-ынхан хурлын үеэр мэдэгдсэн.
Тухайлбал, “Магнай трейд”-ийг хамтарсан зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж эрхийг нь цуцлах саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд тус байгууллагаас хүргүүлж байгаагаа мэдэгдэв.
Түүнчлэн хиймлээр хомсдол үүсгэсэн “Магнай трейд”, “Тэс петролиум”, “Сод монгол” дээр ШӨХТГ-аас ажлын хэсэг гаргаж хяналт шалгалтын ажил хийж байгаа аж. Хомсдол үүсгэж жижиглэнгийн борлуулалт дээр хязгаарлалт хийсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулиар картелин шинжийг агуулж байгаа тул Зөрчлийн хэрэг гэж үзэж шалгаж эхэлсэн нь энэ юм байна.
Зөрчлийн хуулиар картель мөн эсэх нь тогтоогдвол тухайн бараа бүтээгдэхүүний жилийн борлуулалтын орлогын зургаа хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний торгуулиар шийтгэх эрх бий гэсэн юм. Тиймээс энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа дахин мэдээлэл өгнө гэв.

0 Сэтгэгдэл