"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
PDAC-2018 чуулга уулзалтад уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцоно

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC-Prospectors and Developers Association of Canada/-ноос жил бүр зохион байгуулдагPDAC олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын энэ удаагийн уулзалт 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 07-ны өдрүүдэд Торонто хотноо зохион байгуулагдана. Дэлхийн хамгийн томд тооцогдох энэхүү уул уурхайн чуулга уулзалтад дэлхийн 130 орны 24,000 гаруй төлөөлөгчид оролцоно.
Гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, хөтөлбөрөө сурталчилж, мэдээлэл өгөх өргөн боломж олгодог уг арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчид оролцох бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.
Энэ хүрээнд Торонто хотод 03 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин, төрөөс баримталж буй бодлогын талаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх зорилго бүхий “Mongolia Mining 2018”форум зохион байгуулахаар ажиллаж байна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

0 Сэтгэгдэл