Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Д.Сумъяабазар сайд Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Давосын эдийн засгийн чуулга уулзалтын салбар хуралдаан болох “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалтад оролцож, Монгол Улсын төрөөс уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар хөрөнгө оруулагчид, сонирхогч талуудад мэдээлэл өглөө.
Чуулга уулзалтын дараагаар ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, түлш  шатахууны хангамж, геологийн салбарын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар санал солилцов. Сайд Д.Сумъяабазар түлш, шатахууны хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг хангах, үнийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа шадар сайд Аркадий Дворковичод илэрхийлсэнд, Оросын тал энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Роснефть” компанийн удирдлагуудтай энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо уулзан хэлэлцээр хийхээр тохиролцлоо. Уулзалтын үр дүнд талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ түвшинд гаргах, Монгол Улсад геологи хайгуулын ажлыг хамтарч явуулах талаар санал нэгдэв.

Большой Алтай буюу Алтай нурууны бүс нутгаар дамжуулан ОХУ, БНХАУ, БНКаУ, Монгол Улс гэсэн дөрвөн улсуудын уламжлалт харилцааг эрчимжүүлэх чиглэлээр талууд санаачилгатай, хүчин чармайлт гарган ажиллахыг Шадар сайд Аркадий Дворкович Д.Сумъяабазар сайдад уриаллаа.
Мөн өдрийн үдээс хойш Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Турк Улсын Шадар сайд Мехмет Симсектэй уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагаа, уул уурхайн салбарын хэтийн төлвийн талаар яриа өрнүүллээ. Үүний дараа Франц Улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Лазардс Фререс” байгууллагын удирдлагуудтай уулзалт хийжээ. Тус байгууллагын зүгээс Монгол Улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлт, олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгоход хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дурдлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан