Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“UB Squad” кинонд “Авьяаслаг монголчууд”-ын М.Халиун, Б.Тэмүүлэн нар тогложээ

Өнгөрсөн намраас хойш өндөр үүсгээд байсан бүжгийн болон инээдмийн төрлийн “UB Squad” уран сайхны кино хоёрдугаар сарын 9-нд нээлтээ хийх боллоо. Сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын энд тэнд гудамжны бүжгийн цусгүй тулаан байнга болж байдаг. Тэдэнд өршөөл гэж үгүй. Уйгагүй хөдөлмөрлөж, шантралгүй тэмцэж буй нэгэн охин энэхүү ертөнцөд хэрхэн тэмцэлдэхийг тус кинонд маш сонирхолтойгоор харуулжээ. “Хөх туг” энтертаймент, “Suuri Producing”, “Public Artist” хамтран бүтээж, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, элэглэгч Ш.Батсуурийн найруулсан энэхүү киноны гол дүрийг “Авьяаслаг монголчууд” шоунд гялалзаж, олон нийтийн хайр талархлыг хүлээсэн М.Халиун, Б.Тэмүүлэн нар бүтээж, Монгол Улсын Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч С.Сүхбаатар, соёлын тэргүүний ажилтан Х.Ихбаяр (Чапи), “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзориг, Д.Дэлгэрсайхан, А.Гэрэлцэцэг, “Шинэ үе” продакшны жүжигчин А.Энхжин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Даваазул, “Бөртэ чонын үрс”, “Улаан туг” хамтлагийнхан тоглосон байна.


Гудамжны бүжгийн гайхамшиг, үерхэл нөхөрлөл, залуу насны эрч хүчийг харуулах энэхүү кино гэмт хэрэг, садар самуун, хүчирхийлэл, ёс бус хэллэг агуулаагүйгээрээ онцлогтой. “UB Squad” киноны үзэгч бүр сугалаанд оролцох бөгөөд орчин үеийн хүүхэд залуусын өргөнөөр хэрэглэж буй “Remax” брэндийн чихэвч, гар утасны цэнэг хадгалагч, дуу өсгөгчийн эзэд долоо хоног бүр тодрох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан