"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Д.Сумъяабазар сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзжээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазарыг цаг гарган хүлээн авч уулзсанд Элчин сайд талархал илэрхийлээд, "Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байна. Хоёр улс байгалийн баялгийн хувьд ижил төстэй тул цаашид хэрхэн хамтран ажиллахаа 2018 оны хоёрдугаар сарын 26-нд ОХУ-д болох Засгийн газар хоорондын комиссын хурлаар тодорхойлно гэж найдаж байна" гэжээ. Мөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ОХУ-тай өмнө нь геологи, хайгуул, хүнд үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж байсныг дурдаад, хөрш улстайгаа цаашид өргөн хүрээнд харилцан ашигтай хамран ажиллах ёстойг онцолсон байна. Хоёр тал олон талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй хэмээн санал нэгджээ.

0 Сэтгэгдэл