Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг баталлаа
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов
Бага ангийнхны өнөөдрийн хичээлийн цахим хичээлийн холбоос
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ
Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их засварын ажил дууслаа
Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно
Баянгол дүүрэг хот нийтийн аж ахуйн 24 автомашин, техникээр парк шинэчлэл хийлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Монгол Улсын Ерөнхийлөгчид Гэгээн Ширээт Улсын Төрийн хэрэг эрхлэх газрын дарга бараалхлаа
Д.Сумъяабазар: Төр өмчөө мэддэг байх ёстой

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас Багануур, Шивээ-Овоогийн уурхайд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар тодруулсан юм.
- Хоёр компанид тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?
- Улаанбаатар хотын дулаан хангамжийн асуудал бол Багануур, Шивээ-Овоогийн уурхайн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс энэ хоёр уурхайн техник тоног төхөөрөмжийн шинэчлэл, аюулгүй ажиллагааны асуудлыг Засгийн газар анхааралдаа авч шийдвэрлэх ёстой. Энэ асуудалд бид алгуурлаж болохгүй.
Хоёр уурхайтай холбоотой бас нэгэн хүндрэл нь лицензийн маргаантай холбоотой асуудал байгаа. Шивээ-Овоогийн уурхайд л гэхэд 2.1 тэрбум тоннын таамаг нөөцтэй талбай бол төрийн мэдэлд байх ёстой. Багануурын уурхайд ч гэсэн 2006 оноос энэ маргааны эх үүсвэр тавигдсан байдаг. Хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг Монгол Улсын засаг захиргааны төв болсон Улаанбаатар хотыг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангаж буй энэ чухал асуудлыг төр мэдэлдээ авч чадахгүй хувийн хэвшилд алдчихаад, шүүхээр маргаан дэгдээгээд явж байгаад үнэхээр харамсч байна.
Төр өөрөө хайгуулаа хийж, нөөцөө тогтоочихоод ашиглахаар бэлдэж байсан талбайг нь эрх мэдлээр дулдуйдан гарын үсэг зурж авчихаад дараа нь шударга юм ярьж болохгүй. Энэ мэт асуудалтай УУХҮЯ хатуу тэмцэж, зөв шийдвэр гаргуулах талаар үе шаттайгаар ажиллана гэж бодож байна.
- Компаниудын өр, авлагын асуудлыг шийдвэрлэх боломжийн тухайд?
- Дулааны цахилгаан станцуудад нийлүүлсэн нүүрсний өр авлагын асуудлууд харьцангуй цэгцэрч байгаа. Өмнө нь олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд /Дэлхийн банк болон Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр/ авсан зээлийн эргэн төлөлтийн асуудалд нэгдсэн нэг бодлогын шийдвэр гаргах цаг нь болсон. Мөн цахилгаан, дулааны эрчим хүч болон түүний гол эх үүсвэрийг бэлтгэн нийлүүлж байгаа нүүрсний уурхайнуудын цаашдын уялдаа холбоог хангаж ажиллах үүднээс өнөөдөр Эрчим хүчний сайдтайгаа хамтран ажиллаж байна.
- Компаниудын хувьцааг гадны хөрөнгийн бирж дээр гаргах талаар та ярьж байсан. Энэ талаараа тодруулаач?
- Цаашдаа бид Хөрөнгийн зах зээлийг түлхүү хөгжүүлж, урт хугацааны санхүүгийн хэрэгсэл бий болгож, түүгээрээ дамжуулан хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй. Ингэснээр төсөвт дарамт учруулахгүй, арилжааны банкны өндөр хүүтэй зээлийг авахгүй, санхүүгийн дарамтанд орохгүй урт хугацааны санхүүгийн боломж бий болгох ёстой гэсэн бодлого барьж байгаа.
“Эрдэнэс Монгол” ХХК-д “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Мон Атом” ХК зэрэг 16 стратегийн орд газар багтаж байгаа. Төр өмчөө мэддэг, бүртгэдэг байх ёстой. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол” компанийг Баялгийн сан болгон өргөжүүлж, үйл ажиллагааг нь олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулна гэсэн байр суурьтай байна.

0 Сэтгэгдэл