Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Тахтийн цомд зодоглох бөхчүүд Табриз руу мордлоо

Олимп, дэлхийн аварга, Ираны алдарт бөх Голамреза Тахтийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт тэмцээн хоёрдугаар сарын 8-9-нд Табриз хотод болно. 38 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд), 65 кг-д ОУХМ Т.Тулга (Арслан), ОУХМ Ө.Батзул (Аврагч), 125 кг-д спортын мастер М.Лхагвагэрэл (Аварга) гэсэн дөрвөн тамирчин хүч үзэхээр өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Манай багийн ахлагчаар Б.Бат-Эрдэнэ, дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, шүүгчээр Б.Гансүх нар явсан юм. Монголын бөхчүүдээс ОУХМ Ч.Батбадрал агсан 1991 онд, гавьяат тамирчин Б.Наранбаатар 2004 онд Тахтийн цомд түрүүлж байв.

0 Сэтгэгдэл