Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Маргааш балетмейстерүүдтэй уулзах өдөр

УДБЭТ-ын хамт олон түүхт 55 жилийн ойгоо тохиолдуулан сар бүр сонгодог урлагийн аль нэг мэргэжлийг сурталчлах олон талт ажлуудыг зохион байгуулахаар зорьж буй. Тэгвэл энэ сарыг “Балетмейстерүүд”-ийн сар болгон зарлажээ. Тус зорилтынхоо хүрээнд “Балетын гала” шилдэг номеруудаас бүрдсэн тоглолтоор энэ сарын 10-нд үзэгчдэдээ бэлэг барихаар болсон байна.  УДБЭТ нь балетмейстерүүдийн мэргэжлийн онцлог, ур чадварыг сурталчлан таниулах зорилгоор Дэлхийн сонгодог төдийгүй Монголын шилдэг бүтээлүүдийг УДБЭТ-ын тайзнаа дэглэн найруулан амилуулж, үзэгчдийнхээ нүд, сэтгэлийг шилдэг, шинэ соргог бүтээлээр баясгаж байдаг. Тэгвэл үе үеийн шилдэг балетмейстерүүдтэй уулзаж, ярилцах боломжийг маргааш олгохоор болж нээлттэй өдрийг зарлажээ. Монголын сонгодог урлагийн үзэгчдийн сэтгэлийг ариусгагч эгшиглэнт театрынхаа уран зүмбэрт алтан тайзыг хүн бүхэнд тэгшхэн заяадаггүй авьяас билэг, ур чадвар, уран бүтээлээрээ чимж яваа хүмүүс бол Балетмейстерүүд болон балетын жүжигчид юм. Тиймээс сонгодог урлагийн үзэгч та уулзахыг хүссэн хүмүүстэйгээ уулзаж, өөрийн сонирхсон асуултаа асууж, хамт зургаа авахуулах алтан боломжийг бүү алдаарай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан