"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Монгол Улсын геологийн төв архивийн бүх баримтыг цэгцэлж дуусчээ

АМГТГ-аас бие даасан "Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв"-ийг өнгөрсөн онд байгуулсан. Тус төв Үндэсний гео-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх зорилготой ажиллаж байна. Ингээд Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа тайлангийн анхдагч баримтыг цэгцэлж, бүртгэлжүүлжээ.
Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн Геологийн баримтын төв архивт хадгалагдаж байгаа тайлангийн төрөл бүрийн хээрийн тэмдэглэлийн дэвтэрүүд, лабораторийн шинжилгээний хариунууд, хавсралт зураг болон бусад эх баримтуудыг төрөлжүүлэн эмхлэн цэгцэлж, сэргээн засварлаж архивын стандарт хэмжээгээр хавтаслаад байна. Ингэснээр ном хэвлэх, тоо бүртгэлд хамруулах, эрэл хайлтын программ дээр “Анхдагч материалын нэгж” үүсгэн нийтийн хүртээл болгох боломж бүрдлээ.

Мөн МонГеоКат системийг нэвтрүүлснээр геологийн мэдээлэл илүү хүртээмжтэй болж, геологийн салбарт тулгарах эрсдлийг буруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчийг татах боломжтой гэж байгаа.
Учир нь геологийн мэдээлэл авахын тулд АМГТГ-т очдог байсан бол шинэ систем ашиглалтад орсноор энэ чирэгдэл арилна. Хүссэн үедээ уг системийн холбоосоор нэвтэрч шаардлагатай мэдээллийг авч болох юм. Уг геологийн хайлтын системд “Эрдэс баялаг мэдээллийн технологийн төв”-д байгаа 8200 гаруй геологийн тайлан, 200 гаруй газар зүйн мэдээллийн системийн давхарга, 30 төрөлжсөн мэдээллийн санг агуулж буйгаараа онцлогтой аж.

0 Сэтгэгдэл