Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Нэгдүгээр сарын шилдэг тамирчин даваа гарагт тодорно

Монголын Үндэсний Олимпын Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулдаг болсон.
Өмнөх сарын шилдгүүдээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дэлхийн аварга, Олимпын мөнгөн медальт Д.Сумъяа, Гавьяат тамирчин Дэлхийн аварга П.Орхон, Азийн аварга 3x3 сагсан бөмбөгийн Монголын шигшээ баг, 13 настай шатарчин Батсүрэн нар тодорч байсан юм.
Шинэ оны эхний сард чөлөөт бөх, цана, самбо, жюү жицү, усанд сэлэлт зэрэг олон төрлийн спортууд улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж, дотоодын талбар өрсөлдөөн дүүрэн байсан. Эдгээр тэмцээнээс амжилтаараа онцгойрсон Монгол Улсын усанд сэлэлтийн 5 рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн, чөлөөт бөхийн бага дэлхийн аварга хэмээн нэрлэгддэг Алтан Гранпри тэмцээнд 3 дахь жилдээ түрүүлсэн П.Орхон, тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Э.Гантуяа, Сөүлийн нээлттэй тэмцээнд II байрт шалгарч, улмаар Өвлийн Олимпын наадамд оролцох эрхээ баталгаажуулсан гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг нар дэвшжээ.
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах юм. Санал хураалт 2-р сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд сарын шилдэг тамирчны нэрийг энэ сарын 2-р сарын 26-нд зарлах нь.

0 Сэтгэгдэл
ok
ter tsaniin huuhen yamar gaviya baiguulsiin ichij amidrah heregtei,minii bie ter tom temtseend yavaad ingej oroltsson bol mod murguj uheh,tendee harlaad uldeh 2-iin 1-iig songono
2018.02.21