Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Казкастаны гавьяат Мадина Садуақасова,Ұшқын Жамалбек нар “Арман елим-ой” тоглолтоо Монголд хийнэ
БАЯР ИНТЕРТАЙНМЕНТ компани нь2017 онд Казак ард түмний үндэсний баяр болох НАУРЫЗЫН-ын баярт зориулан Казакстан улсын дуучин Төрегали Төреалиг-ийн"УЛЫ ДАЛА БАЛАСЫ” тоглолтыг Монголд улсад амжилттай зохион байгуулсан хамт олон юм.
Энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.
2018 онд үзэгч, сонсогчдоос санал асуулгаар тэргүүлсэн Казакстан улсын Гавьяат жүжигчин Мадина Садуақасова, Ұшқын Жамалбек гэх хоёр уран бүтээлчийг сонгон "Арман Елим-ой” / Мөрөөдлийн Улс / Наурызын баярын тоглолтыг Баян-Өлгий, Ховд аймгууд болон Улаанбаатар хотод зохион байгуулахаар бэлтгэл хангагджээ. Тус тоглолт нь Казак түмэнд жилдээ ганц тохиох контент бөгөөд тоглолтыг өндөр түвшинд олонд хүртээмжтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тоглолт
·Улаанбаатарт: UB PALACE-ийн концертийн их танхимд.03.16-нд 19:00 цагаас
·Ховд аймагт : 03.14 нд
·Баян-Өлгий аймагт 03-15-ндтус тус тоглогдоно.
Казакстан улсын Гавъят жүжигчин Мадина Садуақасова нь:
1979 онд Алматы хотод төрсөн.
Алдарт дуучин, телевизийн хөтлөгч, «Серпер» залуучуудын шагналын эзэн (2011он)
•Казакстан улсын гавьяат (2011он )
•Казакстан улсын «Құрмет» (Хүндэт) одонт (2017).
•"Жыл жаңалығ” (жилийн онцлох) номинацийн эзэн болсон. 1999 он
•"Жас канат” тэмцээнд тэргүүн байр.
•2000-2005 онд Цэргийн ерөнхийлөгчийн оркестрийн дуучин. (Ахлах дэслэгч цолтой)
•2005 он Анхны «Аңсағаным» (Хүсэл минь) нэртэй цомогоо гаргасан.
•2005-2008 жил Улсын «Гүлдер» театрын дуучин.
• 2006-2009 онд «Хабар» (Мэдээ) телевизийн «Таң қалмаңыз» (.........) нэвтрүүлгийн хөтлөгч
•2009 онд «Тек өзіңе» (Зөвхөн чамдаа) хоёрдох цомогоо гаргасан.
• 2013-2015 «Қазақстан дауысы» (Голос Казакстан) шоуны шүүгч ба .......
2016 онд 10 дугаар сарын 20 нд анхны бие даасан тоглолтоо хийсэн. Хятад, Голланд, Испани, АНУ, Орос зэрэг орнуудад болсон томоохон тоглолтод урилгаар оролцож байсан Казакстан улсын авьяаслаг уран бүтээлч юм.
0 Сэтгэгдэл




















