COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
30 кг тураад олон нийтийн сүлжээний ханхүү болсон эр


Жефф нийгмийн сүлжээнд өөрийнхөө тухай цөөн хэдэн пост оруулаад л од болчихсон гэнэ. Тэрээр 33 кг турсан тухайгаа бичиж, өөрийн зургийг тавьсан даруйд сэтгэгдэл, лайкаар түүнийг “бүчжээ”.
"Диснейн ханхүү шиг болжээ" хэмээн түүнийг магтах хүмүүс цөөнгүй байсан ч ихэнх нь үсээ хэрхэн арчилдаг тухай асуусан аж.


Жеффийн хэлснээр тэр өөрийнхөө бие галбираас үргэлж ичдэг байсан бөгөөд 23-хан насандаа 113 кг жинтэй байж. Гэхдээ тэрээр үсээ ургуулж, Италийн жүжигчин Фабиотой гадна төрхөөрөө ижил болохыг хүсдэг байв. Хэдийгээр үсээ ургуулсан ч турахгүй л бол мөрөөдлийн дүр төрхөндөө хүрч чадахгүй гэдгээ маш сайн ухаарч.


Тиймээс өөрийнхөө эрүүл мэндийн төлөө турахаар шийдэж, “YouTube”-ээс хэд хэдэн дасгал дууриан хийж эхэлсэн байна.
“Тэндээс би HIIT иогийн тухай мэдээлэлд авч хичээллэж эхэлсэн юм. Энэ бол гайхамшигтай анагаах ухаан. Өнөөдөр би өдөр бүр иогоор хичээллэж, бусад дасгалыг долоо хоногт гурван удаа хийж байгаа” хэмээн Жефф ярьжээ.
“Reddit” ашиглагчиддаа зориулж өөрийнхөө амжилтын талаар байнга бичих болсон байна.

Тэрээр “Би маш их жин хаясан. Бас нүүрэн дээрх үсээ авчихсан. Амьдралыг шинээр хардаг болсон шүү. Ер нь өөрийгөө л хайрлах ёстой гэдгээ маш сайн ухамсарлах хэрэгтэй хүн бүр” хэмээн өөрийнхөө шинэ зургийн дор бичжээ.
Энэ зураг нь 100 мянган лайк цуглуулж, 5000 гаруй сэтгэгдэл авчээ. Түүнийг нийгмийн сүлжээнийхэн “ Шрекээс ханхүү болон хувирсан эр” хэмээн бичдэг.
0 Сэтгэгдэл
























