Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Сэт Глиерийн Гурвал”-тай хамтран тоглох уран бүтээлчдийг хайж байна

АНУ-ын төрийн Департаментын Боловсрол соёлын товчооны “Америк хөгжим гадаадад” хэмээх соёлын солилцооны хөтөлбөрийн дагуу Грэммийн шагналд нэр дэвшсэн Сэт Глиер ба түүний амьд хөгжмийн гурвал хамтлагийнхан ирэх сард манай улсад ирж тоглолтоо толилуулахаар болжээ.
Сонирхол татахуйц нэгэн мэдээлэл нь тус хамтлагийнхантай мөр зэрэгцэн хамтран тоглохыг хүсч буй Монгол хөгжимчин, уран бүтээлчдийг сонгон шалгаруулах аж. Учир нь, Сэт Глиерийн Гурвал ирэх сарын
6-8-ны өдрүүдэд Улаанбаатарт хийх аялан тоглолтынхоо үеэр Монголын уламжлалт болон орчин үеийн хөгжимчид, уран бүтээлчидтэй тайзнаа хамтран тоглохыг хүсчээ.
Тиймээс Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ нь бүх төрлийн хөгжмийн стиль, хэв маягаар тоглодог дотоодын хөгжимчдийг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг хүссэн байна. Амжилттай саналын эзэд Сэт Глиерийн Гурвалтай 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улсын филармонийн тайзнаа концертонд хамтран тоглох аж. Саналаа ирүүлэх уран бүтээлч, хөгжимчдийг соёлын солилцоогоор дамжуулан хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, тогтвортой харилцааг хөгжүүлэх нийтлэг зорилготойгоор тус хамтлагтай ижил төстэй, эсвэл тэс ондоо хөгжмийн урсгал, жанраар уран бүтээл туурвих чадамж дээр нь үндэслэн сонгон шалгаруулах юм байна. Хамтран ажиллах саналыг энэ сарын 19-ний өдөр хүртэл pao@usembassy.mn цахим шуудангаар хүлээж авах нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан