"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Уриалга

Нийгмийн оюун санааг төлөвшүүлж, хөгжүүлэхэд чиглүүлэгч хүч болдог сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд та бүхнийг байгаль хамгаалах үйлсэд манлайлахыг уриалж байна.

Нийгмийн оюун санааг төлөвшүүлж, хөгжүүлэхэд чиглүүлэгч хүч болдог сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд та бүхнийг байгаль хамгаалах үйлсэд манлайлахыг уриалж байна.
Өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон паспорт” санаачилгын хүрээнд хаягдал хуруу болон товчин зайны хор, уршгийг таниулсан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн, БОАЖЯ-тай хамтран ажиллана уу.
Цаашид иргэдэд экологийн боловсрол олгох замаар байгаль хамгаалах чиглэлээр телевизүүд нийт эфирийнхээ 1 хувь, сонинууд талбайнхаа 1 хувь, цахим сайтууд тусгай булан гарган нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллахыг хүсье. Эх болсон байгалиа хамгаалахыг уриалж, олон нийтийг соён гэгээрүүлэх нь хэн нэгний эрх ашгийг дээдэлсэн улс төр биш, ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж буй их үйлс юм. Тиймээс та бүхнийг уриалгыг маань дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хандлагаа өөрчилье!
УИХ-ЫН ГИШҮҮН, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД
НАМСРАЙН ЦЭРЭНБАТ
0 Сэтгэгдэл
























