"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг эхэд нь цалинтай чөлөө олгоно
Б.Пүрэвдагва: Замын гарц орц, гэрлэн дохиог иргэддээ ээлтэй аюулгүй байдлаар төлөвлөж гүйцэтгэнэ
Энэ сарын 24-нөөс эхлэн 12 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо
Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн он цагийг 800 мянган жил хэмээн тогтоожээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, профессор Ц.Төрбатыг урин, яамны ажилтнуудад зориулсан мэдээлэл, сургалт зохион байгуулсан байна. Сургалтын үеэр Монголын Архелогийн судалгааны өнөөгийн байдлын талаар танилцуулжээ.
Судлаачдын хөдөлмөрийн үр дүнд археологийн сүүлийн үеийн нээлтүүдийн заримаас дурдвал, Монгол нутагт хүн амьдарч байсан он цагийг 800 мянган жил хэмээн тогтоосон нь өмнөх судалгааг даруй 300 мянган жилээр урагшлуулжээ. Мөн Монгол нутгаас нэн эртний хүний яны үлдэгдлийг анх удаа илрүүлж, дэлхийн шинжлэх ухаанд “Монголантропус” хэмээн нэрлэгдсэн байна. Түүнчлэн Хүннүгийн үеийн оршуулгын дурсгалт газрын тоог 150-д хүргэн, Ноён уул, Гол мод, Дуурлиг нарсны хүннүгийн язгууртны булшнаас хосгүй үнэт олдворуудыг олсноор маргаан дагуулаад байсан хүннүчүүд бол монголчуудын өвөг мөн болохыг археологийн баримтаар ийнхүү нотолж чаджээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон газруудад заавал археологи, палеонтологийн судалгааг хийдэг байхаар хуульчилсан нь археологийн түүхэн олдвордуудыг авран хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг доктор, профессор Ц.Төрбат хэлж байв. Зөвхөн 2015 оны мэдээгээр л гэхэд археологийн мэргэжлийн байгууллагууд 55 тооны ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбай болон шинээр тавигдаж буй авто замын трассын дагууд 2600 орчим дурсгал шинээр илрүүлсэн байна. Археологийн авран хамгаалах судалгаагаар олдсон үзмэрүүдээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцуулахаар төлөвлөөд байна.
Надаа их тус боллоо баРлалаа😁😁
wow
Баярлалаа

4 Сэтгэгдэл
Сарнай
Wow баярлалаа
2025.01.18
2024.12.03
2024.05.28
2023.10.16