Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Парис хотод Монголын соёлын өдөрлөг боллоо
Франц улсын нийслэл Парис хотноо Монголын урлаг, утга зохиол, зан үйлийг сурталчлах өдөрлөг боллоо. Өдөрлөгийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, тус улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн “Умардын монголчуудын холбоо”, Парисын 10 дугаар дүүрэг хамтран зохион байгуулсан байна.

ЭСЯ-ны зөвлөх Э.Есүхэй өдөрлөгийг нээн хоёр орны харилцааны уламжлал түүх, өнөөгийн түвшний талаар товч мэдээлэл хийсэн бол хамтран зохион байгуулагч Парисын Х дүүргийн удирдлагын зүгээс эртний түүхт монгол анд нөхдийнхөө өвөрмөц соёл, зан заншилтай танилцах боломж олдож байгаад талархал илэрхийлжээ.

Харь оронд амьдарч байгаа ч эх хэл, соёлоо суралцаж буй багачууд төрийн дууллаа дуулан, Францад өөрийн орны орчин цагийн уран зохиол, яруу найргийн бүтээлийн түгээн сурталчлах чиглэлээр ажиллаж буй орчуулагч Р.Мөнхзул Монголын утга зохиолын түүхэн үечлэл, гол гол төлөөллийн талаар танилцуулга хийсэн байна. Тэрээр Л.Түдэвийн “Хорвоотой танилцсан түүх, яруу найрагч Л.Өлзийтөгсийн өгүүллэгийн түүвэр зэрэг бүтээлийг франц хэл рүү орчуулжээ.

Өдөрлөгийн үеэр монгол ардын уртын болон богино дуу, морин хуурын татлага, бий биелгээ, үндэсний бүжгийн сор болсон бүтээлүүдээс бүрдсэн тоглолт гадны төдийгүй эх орноосоо алс суугаа иргэдийн сонорыг мялааж, франц дахь шагайн харвааны нийгэмлэгийнхэн уухай өргөж шагайн харвааны ёс, хашлага хасаа, ардын тоглоомын хүндэтгэл, монгол бөхийн өмсгөл зэргээ танилцуулсан байна. Мөн Францад уран бүтээлээ туурвидаг зураач, урчууд өөрсдийн бүтээлээ дэлгэжээ.

Сонирхуулахад Франц улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэдийн “Умардын монголчуудын холбоо” байгуулагдаад гурван жил болж буй, эх орноо сурталчлах үйл ажиллагаа явуулдаг, гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн хамгийн идэвхтэй нийгэмлэг гэж үнэлэгддэг аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан