Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
20 гаруй хурандаа авьяасаа толилуулжээ

Дөрвөн жилийн өмнө Монголын зэвсэгт хүчний хурандаа цолтнуудын дунд анх удаа зохион байгуулж байсан “Чандмань өлзийт аялгуу” урлагийн наадмын цар хүрээ өргөжин тэлж, энэ жил Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээс гадна Онцгой байдал, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг, Цагдаагийн байгууллагын 20 гаруй хурандаа оролцож, урлагийн авьяасаа үзэгч олонд толилуулжээ.
Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга болон “Монгол хурандаа” нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр хурандаа нар ижийдээ, гэргийдээ цэцгийн баглаа барин хүндэтгэл илэрхийлж, алс газар энхийг сахиулж яваа мөрдэс нэгтэн андууд нь мэндчилгээ дэвшүүлж, нөхөрсөг элэглэлээр бие биенээ улам таних зэрэг дурсамжтай үйл явдлууд бас өрнөсөн юм.
“Чандмань өлзийт аялгуу-2” уран бүтээлийн тоглолтод оролцсон хурандаа нар ардын болон зохиолын дуу дуулж, баянхуур, лимбэ зэрэг хөгжмийн хоршлоор уярааж, уран яруу шүлэглэж, улс үндэстний дуу хуураар бэлэг барьж, маршийн аязаар үзэгчдийг хөглөсөн юм. ХЦДБЧ-ын “Хилчин” хамтлаг Хилийн цэргийн хурандаа нараа дэмжин ирсэн бол УГЗ, хурандаа Ч.Гансүх Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүнээр “Улаанбаатар” маршаа эгшиглүүлэн бэлэг барьсан байна. Мөн тоглолтын төгсгөлд МУГЖ Н.Чулуунхүү гоцлон, Төрийн цэргийн байгууллагуудын хурандаа цолтнууд “Хурандаа” дуугаа сүлдлэн дуулжээ.
“Чандмань өлзийт аялгуу” хурандаа нарын уран бүтээлийн тоглолтыг хурандаа н.Цог-Эрдэнэ, хошууч Р.Өнөржаргалын хамт хөтлөн явуулдаг бөгөөд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Цэргийн албаны тасгийн дарга, хурандаа МУСТА Ж.Мөнхбаяр энэхүү тоглолтод хоёронтаа оролцож буй туршлагатай оролцогч байсан аж.
Дашрамд дурдахад, 1936 оноос эхлэлтэй энэхүү хурандаа хэмээх эрхэм цолыг 2900 гаруй цэргийн алба хаагч хүртсэнээс өнөөдөр 1500 орчим нь албаа хааж байгаа болон тэтгэвэр, чөлөөндөө гарсан ахмадууд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан