COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Зөгийн балны ач тус

Зөгийн бал үс халцралт болон хагны асуудлыг шийднэ

Арван хувийн зөгийн балтай бүлээн усаар толгойнхоо асуудалтай хэсгүүдэд түрхээд гурван цагийн дараа усаар зайлна. Үүний дараа долоо хоног болоход загатнах нь буурч , арьс гуужих, хагтах нь буурсан байна. Дахиад нэг долоо хоногт дээрх эмчилгээг давтахад хуйх бүхэлдээ эдгэрч үс унахыг ч багасгадаг байна. Ийм маягаар долоо хоног бүр эмчилж зургаан сар өнгөрөхөд бүрэн эдгэрдэг байна.
Зөгийн бал жингээ барихад тусална
Халуун бүлээн усанд /60хэмээс ихгүй/ зөгийн бал, хэдэн дусал нимбэгний шүүс нэмж уух нь жин барих хүсэлтэй хүмүүсийн хувьд шалгарсан арга юм. Мөн та жингээ барьж байгаа үедээ чихэрлэг зүйл хэрэглэхийг хүсвэл зөгийн бал сонгоорой. Зөвхөн ууж хэрэглэхээс гадна хоол хүнсэндээ ч хэрэглэж болно.
Спортоор хичээллэдэг хүмүүст нэн тустай
Эрт үеэс олимпд оролцох тамирчид, зөгийн балыг дангаар нь идэж, ууж эрч хүч тамираа сэлбэдэг байв. Орчин үеийн судалгаагаар зөгийн бал хүч тамирыг түргэн хугацаанд сэлбэж, тамир тэнхээг нэмдэг гэдгийг олонтой нотолдог.
0 Сэтгэгдэл
























