Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ш.Хүрэлбаатар үе үеийн сурагчдын дурсамжийг хөглөнө

Монголын эстрад, поп рок дууны ертөнцөд өөрийн тогтсон хэв маягийг гарган гарч ирж байгаа залуу дуучин Ш.Хүрэлбаатар анхны бие даасан уран бүтээлийн цомог, тоглолтоо 2017 онд “МИНИЙ ДУРЛАСАН БҮСГҮЙ” нэртэйгээр үзэгч сонсогчдодоо амжилттай толилуулсан билээ.
2018 онд уран бүтээлээ 20-р зууны шүлэг, аялгуу утга төгөлдөр дууны их мастеруудын дуунуудаас сэдэвчлэн сонгож 21-р зууны хүүхэд багачууд, сурагчдадаа хүргэх үүднээс албан ёсны зөвшөөрөлтэйгөөр шинэчилсэн хөгжмийн найруулга, дуугаралт, өнгө аястай мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдэж байгаагаар онцлог бөгөөд тус цомог 10 дуутай “СУРАГЧ НАСНЫ ДУРСАМЖ” нэртэйгээр худалдаанд гарахад бэлэн болжээ.
Тус цомгийг бүтээснээрээ мартагдах шахсан тэрхүү дуунуудыг одоо болон ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах, зааж сурган хүмүүжүүлэн урлаг соёлын боловсрол олгоход гол зорилго нь оршиж буй юм байна. Мөн 2018 онд төгсч буй нийт төгсөгчдөдөө зориулж “СУРАГЧ НАСНЫ ДУРСАМЖ” богино хэмжээний кино концерт бүтээхээр зураг авалтдаа орсон гэнэ.

0 Сэтгэгдэл