Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Их аварга Какүрюү М.Ананд тав дахь удаагаа Японы эзэн хааны цом хүртлээ
Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн зуны Нацү башёгийн Макүүчи буюу дээд зиндаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатай түрүүллээ.
Японы Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн зуны Нацү башёгийн Макүүчи буюу дээд зиндаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд 14 даваа, нэг унаатай түрүүллээ.Их аварга Какүрюү М.Ананд Японы эзэн хааны цомыг 5 дахь удаагаа хүртэж, анх удаагаа хоёр башё дараалан түрүүлж байна. Гүржийн бөх Точиношиныг Шодай давснаар түүний тэргүүлэлд цэг тавьсан бөгөөд Их аварга Какүрюү М.Ананд, түүнийг давж хоёр унаатай болсноор түрүүлэх боломжоо алдсан юм.
Ийнхүү Точиношин 13 даваа, 2 унаатай башёг өндөрлүүлж Озэки цолны болзлыг хангалаа.
Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Анандад унаснаар 12 даваа 3 унаатай Нацү башёг дуусгалаа.
Харин чиножёо А.Ичинноров /8-7/ Митакеумид унасан бол Тамаваши Б.Мөнх-Оргил /8-7/ Шодайг давсанаар 50 хувиа хийн дараагийн тэмцээнд Комүсүби цолтой барилдахаар болжээ. Чиёошома Г.Мөнхсайхан /6-9/ Эндог, Араваши Э.Дөлгөөн /7-8/ Аойяамаг тус тус давсан байна.
0 Сэтгэгдэл




















