Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Бөхийн холбооны маргаан баяр, наадамд нөлөөлөх учиргүйг анхааруулав

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин наадмын бэлтгэл, засварын ажилтай танилцаж, Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, Хүй долоон худагт ажиллалаа.
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил жигд, сайн явж байгааг Шадар сайд хэлээд наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Салбар комиссууд ажлаа эрчимжүүлж, шуурхай ажиллахыг үүрэг болголоо.
Шадар сайд наадмын бэлтгэл ажлын хүрээнд уяач, бөхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, энэ жилийн баяр наадмыг хэрхэн зохион байгуулах болон ард түмнээ сайхан наадамлуулах, наадмаа ямар нэгэн будилаан, маргаангүй шударга зохион байгуулах талаар ярилцсан гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Тухайлбал, тэрбээр Монгол Улсын долоон аваргыг хүлээж авч уулзан, Монголын ард түмний үндэсний их баяр наадам болох гэж байна. Төр, түмнээ хүндэтгэж баяр наадмын үеэр маргаан хийхгүй байхыг анхааруулаад Бөхийн холбооны маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг хэлжээ. Аваргууд ч Шадар сайдтай санал нэг байгаагаа илэрхийлж, маргаан будилаангүй сайхан наадам болно гэдэгт санал нэгдсэн байна. Маргаантай асуудлаа дотооддоо шийднэ. Баяр наадмын үеэр маргаан хийхгүй гэжээ.
Уулзалтаар хөндөгдсөн бас нэгэн сэдэв нь допингийн шинжилгээ байжээ. Допинг хэрэглэхгүй байх, хяналт тавих, шударга барилдаан явуулахад анхаарч ажиллана. Сурталчилгаа, зөвлөгөө мэдээллээр бөхчүүдийг хангах нь зүйтэй гэдэгт бүгд санал нэгдэж, допингийн эсрэг хүчээ нэгтгэхээр болсон байна. Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг улсын баяр наадамд барилдуулахгүй байх, мөн оноолт, ам авахад найраа хийдэг явдлыг таслан зогсоох нь зүйтэй гэжээ.
Өнгөрсөн жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн орчмоор худалдаа, үйлчилгээ, нийтийн хоол, хуушуурын 500 зөвшөөрөл олгож байсан бол энэ жил 400 болгож цөөрүүлжээ. Энэ нь наадамчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс явган хүний гарц, автомашины зогсоол зэргийг нэмэгдүүлж буйтай холбоотой юм байна.

0 Сэтгэгдэл