Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Неймар шийдвэрлэх оноог багтаа авчирлаа
Хөлбөмбөгийн ДАШТ-ий найм дахь өдрийн E хэсгийн Бразил, Коста-Рикагийн тоглолт Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болж 2:0-ээр Бразилчууд хожсон юм.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий найм дахь өдрийн E хэсгийн Бразил, Коста-Рикагийн тоглолт Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болж 2:0-ээр Бразилчууд хожсон юм.Энэ хоёр багт тэнцээний нэг оноо биш бүтэн гурван оноо хэрэгтэй байв. Харин тэдний тулаан 90 минутын турш аль аль нь гоол хийлгүй тоглолт дууссан юм. Ялангуяа бразилчууд олон удаа хаалга руу ширүүхэн цохилтууд хийсэн боловч амжилтгүй болж байлаа.
Харин шүүгч нэмэлт зургаан минутыг өгөхөд Ф.Коутиньо ердөө эхний минутад гоол хийж багтаа чухал гурван оноог авчирлаа. Яагаад чухал гэвэл эхний тоглолтод Бразил Швейцарьтай тэнцсэн юм. Коста-Рикагийн шигшээгийн хувьд өмнөх тоглолтдоо Сербид хожигдсон.
Бразил, Коста-Рикагийн тоглолт дуусахын өмнөхөн Неймар хоёр дахь гоолыг хийж, бразилчууд энэ дэлхийн аваргын анхны хожлоо авч чадсан юм. Мөн тэд маш чухал гурван оноог авснаар хэсгээ тэргүүлж эхлэв.
Харин Коста-Рика цааш шалгарах боломжгүй болсон бөгөөд хоёр хожилдолтойгоор хэсгийн сүүлд бичигдлээ. Тоглолтын төгсгөлд гоол хийсэн Неймар уйлж байгааг харахад үнэхээр чухал ялалтыг авчирч чадсаныг гэрчилж байв.
Бразилчууд хэсгийн сүүлийн тоглолтоо зургадугаар сарын 27-нд Сербийн багтай хийх юм. Энэ тоглолтод Бразилын шигшээ тэнцэх эсвэл хожиход шөвгийн 16-д өрсөлдөх боломж гарна.
0 Сэтгэгдэл




















