Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
Ж.Шакири хожлын гоол багтаа авчирлаа
Хөлбөмбөгийн ДАШТ-ий Е хэсгийн Серби, Швейцарын тоглолтод сербичүүд 2:1-ээр хожигдлоо.
Хөлбөмбөгийн ДАШТ-ий Е хэсгийн Серби, Швейцарын тоглолтод сербичүүд 2:1-ээр хожигдлоо.Сербийн шигшээ эхний тоглолтод Коста-Рикаг хожиж, хэсгээ тэргүүлж байсан бөгөөд энэ тоглолтод хожвол шууд хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болох байв. Швейцарын шигшээ багийн хувьд дэлхийн аварга Бразилтай тэнцэж, нэг оноо авсан болохоор заавал хожих даалгавартай талбайд гарсан. Тоглолтын эхний гоолыг Сербийн довтлогч А.Митрович тав дахь минутад оруулж, сербичүүд тэргүүлсэн бөгөөд эхний хагаст дахин гоол оролгүй цаг дууссан. Харин хоёр дахь хагаст Швейцарийн тоглогчид сэргэлт авч Г.Жака 52 минутад тэнцээний гоолыг оруулсан.
Улмаар сүүлийн 90 минут хүртэл аль аль гоол оруулаагүй бөгөөд энэ мөчид Ж.Шакири хожлын гоол хийснээр 2:1-ээр Швейцарийн ялалтаар өндөрлөв.
Швейцарийн шигшээ баг ДАШТ-д 3 удаа дунд шөвөгт шалгарч байсан. Хамгийн сүүлд 1954 оны дэлхийн аваргад дунд шөвөгт шалгарсан ч түүнээс хойш шөвгийн 16-гаас цааш гараагүй байна. 2014 оны Бразилд болсон ДАШТ-д хэсгээсээ гарсан ч шөвгийн 16-д Аргентины шигшээ багт хожигдсон. Харин энэ жилийн ДАШТ-ий нээлтийн тоглолтыг дэлхийн аварга Бразилтай тэнцээ хийж, эхний оноогоо авсан бол ийнхүү Сербийг хожин чухал гурван оноог авч чадлаа.
Сербийн шигшээ баг 2010 онд анх удаагаа ДАШТ-д оролцож байсан. Өмнө нь 2006 онд Серби-Монтенегро, 2002 оноос урагшаа Югославын шигшээ багийн нэг хэсэг болон оролцсон. Тусгаар тогтносон Сербийн шигшээ баг энэ удаагийн дэлхийн аваргад хэсгээсээ гарах эсэх нь Бразилтай хийх сүүлийн тоглолтоос шалтгаална.
0 Сэтгэгдэл




















