Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Улаанбаатар хотын явуулын тайз иргэдэд үйлчилж эхэллээ

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачлагаар Улаанбаатар хотын явуулын тайз иргэдэд урлагаар үйлчилж эхлэхээр болсон ба хотын явуулын тайзны үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хороодоос эхлүүллээ.

Тус хороодын иргэдэд зориулан үнэ төлбөргүй тоглолтыг 41-р сургуулийн гадна талбайд болж өнгөрлөө.

Үйл ажиллагааг нээж Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн үг хэллээ. “Явуулын тайз” Хан-Уул дүүргээс эхэлж Нийслэлийн 9 дүүргийн бүх хороод буюу 152 хороодын иргэдэд зориулан, хороодын төв талбайд нь үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөгдөөд байгаа аж.

Тус үйл ажиллагааг хааж ХУД-ийн 5, 6-р хорооны засаг дарга нар үг хэлж, нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан нарт талархал гардууллаа.

“Явуулын тайз” буюу соёл урлагийг арга хэмжээнд иргэд өргөнөөр хүрэлцэн ирж, үндэсний уламжлалт ардын урлаг болох уртын болон ардын богино дуу, бий биелгээ, хөөмэй, үндэсний найрал болон цөөхүүл хөгжмийн ур ухааныг үзэж сонирхсон сайхан үдэш боллоо.

Соёл урлагаар дамжуулан ард түмний сэтгэлгээнд хүрч, хүүхэд залуучуудын хүмүүжил, хөгжил, төлөвшилд нөлөөлөх арга хэмжээг зохион байгуулж буйд иргэд Нийслэлийн Соёл, урлагийн газарт гүн талархал илэрхийлье хэмээлээ.








0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан