Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх казах түмэнд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
“ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ААС УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨР АВАХЫГ УСНЫ ГАЗАРТ ҮҮРЭГ БОЛГОВ
Наурызын барилдаанд Д.Хүдэрбулга заан түрүүллээ
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ УЛС 45 ЖИЛИЙН ХУГАЦААНД САНСАР СУДЛАЛЫН САЛБАРЫНХАА ҮНДЭС СУУРИЙГ ТАСРАЛТГҮЙ БЭХЖҮҮЛЖ ИРЛЭЭ
Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Эмиль Порсберг багтаа хожил авчирлаа
Хөлбөмбөгийн ДАШТ-ий 19 дэх өдрийн тоглолт Санкт-Петербург хотын “Крестовкий” цэнгэлдэх хүрээлэнд шөвгийн 16-д учраа таарсан Швед болон Швейцарын шигшээгийн хооронд боллоо.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий 19 дэх өдрийн тоглолт Санкт-Петербург хотын “Крестовкий” цэнгэлдэх хүрээлэнд шөвгийн 16-д учраа таарсан Швед болон Швейцарын шигшээгийн хооронд боллоо.Шведийн шигшээ баг Герман, Мексик болон Өмнөд Солонгосын шигшээ багуудтай өрсөлдөн хэсгээ тэргүүлсэн бол Швейцарын шигшээ баг Е хэсгээс Бразилыг даган хэсгээсээ гарч хасагдах шатанд шалгарсан.
Хоёр баг нийт 27 удаа тоглоход Шведүүд 10 удаа ялалт байгуулж Швейцарь мөн 10 хожсон бол 7 удаа эвийн гэрээ байгуулж байжээ. Эдгээр 27 тоглолтын тав нь дэлхийн аваргын тоглолт бөгөөд дэлхийн аваргын дэвжээн дээр Швед 3-2 харьцаатай тэргүүлдэг. Тэгвэл энэ удаа ч өрсөлдөгчөө 1:0-оор хожиж, шөвгийн наймд үлдлээ.
Тоглолтын 66 дахь минутад Шведийн хагас хамгаалагч Эмил Порсберг анхны гоолыг оруулж, багаа хожилд хүргэлээ.

Тоглолтын үндсэн 90 минут дуусаж, шүүгч дөрвөн минут сунгасан. Нэмэлт цагт Швейцарын хамгаалагч Ланыг улаан хуудсаар торгосон. Шведийн багаас торгуулийн цохилтыг хийсэн боловч хамгаалалтад орсноор 1:0-оор өндөрлөлөө.
Шведийн шигшээ баг бол дэлхийн аваргын мөнгө, хүрэл медаль хүртэж байсан том багуудын нэг. Швейцарын шигшээ баг сүүлийн хоёр дэлхийн аваргад хасагдах шатанд шалгарсан ч цааш явж чадсангүй.
0 Сэтгэгдэл























