Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
УЛААНБААТАРТ ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛАХ АГУУЛАХЫН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХАД ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЭВ
Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
Өнөөдөр Монголын 4 бөх хүч сорино
2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ
Дулаан хангамжийн гэрээ байгуулах хугацааг аравдугаар сарын 2-ныг хүртэл сунгажээ
Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ
50 МЕТРИЙН АРААР ДАЛЛАХ СЭЛЭЛТИЙН ТӨРӨЛД ШИНЭ АМЖИЛТ ТОГТООЖЭЭ
Индонезийн нийслэл Жакарта хотын төвд байрладаг усан спортын цэнгэлдэх хүрээлэнд мягмар гарагт болсон 50 метрийн араар даллах сэлэлтийн тэмцээнд Хятадын тамирчин Лиу Сиан дэлхийн шинэ амжилт тогтоожээ.
Индонезийн нийслэл Жакарта хотын төвд байрладаг усан спортын цэнгэлдэх хүрээлэнд мягмар гарагт болсон 50 метрийн араар даллах сэлэлтийн тэмцээнд Хятадын тамирчин Лиу Сиан дэлхийн шинэ амжилт тогтоожээ.Мөнгөн медалийг мөн Хятад улсын тамирчин Фу Юанхуй хүртсэн бөгөөд тэрбээр 27.68 секундэд уг замыг туулсан бол Японы тамирчин Нацуми Сакай 27.91 секундийн амжилтаар гуравдугаар байрыг эзэлж, хүрэл медалийн эзэн болжээ.
Хятадын тамирчин Лиу Сиан 27.06 секундын амжилт тогтоосон нь 2009 онд Ромд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тогтоосон Жао Жиний амжилтыг эвдсэн аж. Эдүгээ 21 настай Лиу Сиан нь 2015 онд ОХУ-ын Казань хотод болсон усанд сэлэлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм байна.
Ийнхүү Хятад улс усанд сэлэлтийн төрлөөс 11 алт, 8 мөнгө, 8 хүрэл медаль хүртээд байгаа юм. Түүнчлэн тус улс нь энэ удаагийн Азийн наадмаас нийт 30 алт, 18 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэнээр медалийн чансааг тэргүүлсэн хэвээр байна.
0 Сэтгэгдэл




















