COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
ХЯТАД, ӨВӨР МОНГОЛЫН СОЁЛ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДРҮҮДЭЭР 11 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА


“Хятад орныг танин мэдэх” – Хятад, Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдрүүд есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох юм.
Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүдийн арга хэмжээг хоёр улсын Элчин сайдын яамд, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба болон Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран, дэмжиж зохион байгуулна.
Уг арга хэмжээний гол зорилго нь хоёр улсын хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын соёлтой танилцах, хоёр талын найрамдлыг зузаатгахад чиглэнэ хэмээн ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн дарга Хан Юун Шян хэллээ.
Соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд үзэсгэлэн, уран сайхны тоглолт, хоёр улсын эмч нарын үнэгүй үзлэг оношлогоо, тэмцээн уралдаан гэх мэт өргөн цар хүрээг хамарсан гурван хэсгээс бүрдэх таван өдрийн 11 цогц арга хэмжээг зохион байгуулах аж. Энэ удаа соёлын өдрүүдийг аялал жуулчлалтай хослуулж хийж байгаагаараа онцлогтой гэдгийг албаныхан онцлов.
“Хятад орныг танин мэдэх” – Хятад, Өвөр монголын соёл аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд нийслэлийн кинотеатруудад Хятадын орчин үеийн шилдэг уран сайхны 10 киног үзэгчдийн хүртээл болгохоос гадна Сычуаний “Цагаан могойн домог” жүжгийг тайзнаа тавих аж. Мөн есдүгээр сарын 6, 7-нд Өвөрмонголын ХААИС болон Монгол Улсын ХААИС хамтарч экологийн соёл иргэншлийн тухай лекц, “Байгаль дэлхийгээ хамгаалъя: Хятадын Өвөрмонголын цөлжилтөөс сэргийлж зассан практик” үзэсгэлэн, ШУТИС Өвөрмонголын Аж үйлдвэрийн их сургууль хамтарч технологийн инноваци сэдэвт лекц үзэсгэлэнг ту тус зохион байгуулах юм байна. Мөн Монголын ТВ2 телевизээр Хятадын “Миний аав ушү чадна” уран сайхны киног толилуулах аж.
Түүнчлэн соёл аялал жуулчлалын өдрүүдэд, хоёр улсын эмч нарын үнэ төлбөргүй оношлогоо, ном хэвлэл, аялал жуулчлалын танилцуулга, их, дээд сургуулиуд хоорондын солилцоо, спортын тэмцээн, хэвлэл мэдээллийн солилцоо зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна.
0 Сэтгэгдэл
























