Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уул уурхайн эвдэрсэн газрыг нисгэгчгүй төхөөрөмжөөр тоолно


УУХҮЯ, БОАЖЯ, МХЕГ, НҮБ Хөгжлийн хөтөлбөр хамтран “Байгалийн нөөцийн тогтвортой удирдлагыг хангах байгаль орчны засаглал” төслийн хүрээнд “Нисгэгчгүй агаарын төхөөрөмжийн зурган мэдээллийн боловсруулалт” сургалтыг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Монголын Геомэдээлэлзүй судлаачдын холбоо болон Геомэдээллийн холбооны судлаач багш нар  нисгэгчгүй агаарын төхөөрөмжийг ашиглан уул уурхайгаас үүдсэн эвдэрсэн газарт дроны зураглал хийх, зургийн боловсруулалт, гурван хэмжээст тоон загвар байгуулах, хэмжилт хийх аргачлалыг БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ болон аймгуудын БОАЖГ, МХГ-ын мэргэжилтнүүдэд зааж сургаж буй юм.

Техник, технологийн дэвшилтэт арга, аргачлалыг нэвтрүүлэх замаар ихэнх аймгуудад байгаа дроны хэрэглээг сайжруулах нь эвдэрсэн газрын тооллогын ажлыг хийхэд бага хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, төсөв мөнгө хэмнэх гэх мэтчилэн сургалтын хүрээнд олон давуу талыг бий болгоно.Сургалтыг Монгол Японы төв, МУИС, Шинэ Монгол технологийн дээд сургууль, Төв аймгийн Алтанбулаг сумдуудад шат дараатайгаар зохион байгуулж буй юм.

Эвдэрсэн газрын тооллогыг ойрын хугацаанд эрчимтэй хийж дуусгаснаар эзэн хоблогдогчийг тогтоох, хохиролын болоод нөхөн сэргээлтийн ажлын хэмжээг тооцож, холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд гаргуулан авах, мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлж, эзэнгүй гэж нэрлэгдээд байгаа эвдэрсэн газрыг тоо хэмжээг бууруулах ач холбогдолтой. Мөн эзэнгүй эвдэрсэн газаргүй болох томоохон ажлуудыг эхлүүлэх, хэрэгжүүлэх нөхцөл боломжууд нээгдэж байгаль экологийн унаган төрхийг сэргээх, тэнцвэрт байдлыг хангах үндсэн зорилго, зорилтууд биелүүлэхэд алхам ойртох юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийгхэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллогыг 2017-2018 онд багтаан хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 2017 оны 3 дугаар сард “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого, Уурхайн хаалтын журам” сэдэвт уулзалт, семинарыг зохион байгуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/71 тоот тушаалаар 2017-2018 онд “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого хийх ажлын удирдамж” батлагдсан билээ.

Тооллогын дүнгийн талаар Засгийн газрын хуралд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр танилцуулж 36 тоот тэмдэглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тооллогыг 2018 онд хийж дуусгах талаар үүрэг өгсөн. Мөн УИХ-ын  Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын 3 дугаар заалт “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн, эзэн холбогдогч нь тогтоогдохгүй байгаа болон тодорхой эзэнтэй боловч нөхөн сэргээлт хийгдээгүй газрын бүртгэлийг мэдээллийн санд тусгай зөвшөөрөлтэй  аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй оруулж баяжилтыг тогтмол хийж ажиллах” тухай заасан байна.  2018 оны 4 дүгээр сард “Уул уурхайн байгаль орчны хамгаалал, эвдэрсэн газрын тооллого” нэрийн дор ээлжит семинарыг хийж тооллогын ажилд дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх талаар ярилцан зөвлөмж гаргав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан