Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Дуучин Д.Пэрэнлэйлхагва уран бүтээлийн тоглолтоо хийнэ

Дуучин Доржсүрэнгийн Пэрэнлэйлхагва өөрийн анхны бие даасан уран бүтээлийн тоглолтоо хийх гээд бэлтгэл ажил ихтэй тун завгүй явна.

Тодруулбал, энэ сарын 21-нд “UB палас”-ын концертын их танхимд “Хайрын намар” тоглолтоо хийх гэж байна. Түүнийг сонсогч фэнүүд нь “Ухаангүй дурлалд нүгэл байхгүй”, “Хоёрдож ирсэн хайр”, “Охин үр”, “Бидний дурлал”, “Хулан хонгор” зэрэг олон дуугаар нь сайн мэддэг билээ.

Тэрбээр Завхан аймгийн Алдархаан сумын уугуул бөгөөд саяхан “Дөрвөн улирлын өнгө” хэмээх нутгийнхаа нэгэн сайхан дууг шинэчлэн дуулсан нь сонсогч олны талархлыг хүлээгээд байгаа юм.

Нутгийн гавьяат С.Батсүхтэй уран бүтээл болон нутаг усаараа ойрхон холбоотой байдаг бөгөөд гавьяат уран бүтээлийнх нь шүүмжлэгч, үнэтэй зөвлөгч болдог гэнэ шүү.

2 Сэтгэгдэл
Хөдөөний халтар оркоос гоё цэвэрхэн од болжээ
Хөдөөний халтар оркоос гоё цэвэрхэн од болжээ
Хамгийн их уншсан