Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“БҮСГҮЙН МЭЛМИЙ-2”-ыг тольдоорой

Монгол, Японы эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан анхны үзэсгэлэн өнөөдөр Монголын театрын музейн кино танхимд нээлтээ хийх гэж байна. Энэхүү үзэсгэлэнг гаргах саналыг Японы гэрэл зурагчин Моцумота Ёшика Монголын эмэгтэй гэрэл зурагчдад тавьжээ. “БҮСГҮЙН МЭЛМИЙ-2” үзэсгэлэнд Японы талаас 2 эмэгтэй зурагчин, Монголын талаас 7 эмэгтэй гэрэл зурагчин бүтээлээрээ оролцож байгаа аж. Мөн үзэсгэлэнд 2018 оны наймдугаар сард Япон улсад зохиогдсон Олон улсын гэрэл зургийн "The 4th international high school students photo festival"-д Монгол Улсаа төлөөлөн багаараа оролцож хоёр дугаар байрт шалгарсан  бүтээлийг дэлгэж байгаа юм байна. Өнөөдөр 12:00 цагт нээлтээ хийх тус үзэсгэлэн энэ сарын 22-ны өдөр хүртэл үзэгчдийн мэлмийг баясгах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан