Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЛАОСЫН БАГ АЗИЙН АШТ-ИЙ ШИГШЭЭ ШАТАНД ШАЛГАРЛАА

Монгол Улсад анх удаа болсон Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатны "В" хэсгийг Лаосын баг 10 оноотой тэргүүллээ.

Лаосын баг өчигдөр Энэтхэгийн багтай 1:1-ээр тэнцэж, дараагийн шатны эрхийг баталгаатай авсан юм. Баталгаатай гэсний учир нь Энэтхэг өнөөдөр Лаост хожигдсон бол адил 9 оноотой болж, "хоорондын тоглолтод хожсон" гэдэг дүрмээр Энэтхэгийн баг хэсгийг тэргүүлэх байв. Тэр ч утгаараа манай шигшээд хожигдсон Энэтхэгийн баг тоглолтын эхнээс санаачлагатай тоглож, 18 дахь минутад 9 дугаартай Авека Синий гоолоор тэргүүллийг гартаа авсан. Түүнээс хойш Энэтхэгчүүд нэг гоолын зөрүүгээ хадгалан, хожил авахаар тоглож эхэлсэн юм.

Гэсэн ч Лаосын багийн лидер Пе 81 дэх минутад торгуулийн талбайн гаднаас хүчтэй цохилтоор "дараагийн шатны эрх бүхий гоол"-ыг орууллаа. Ингэснээр Лаос 10, Энэтхэг 7, Монгол 6, Хонг Конг 6, Пакистан 0 оноотой хэсгийн шатыг өндөрлүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан