Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“БАЯРТАЙ” ХАРАНГА

Энэ үгийг БНСУ-д ажиллаж, амьдардаг монголчууд маань фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Харанга” хамтлагийнханд дайжээ. Учир нь, тус хамтлагийнхан өчигдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ Сөүл хотноо “We love Mongolia тоглолтоо хийсэн билээ. Ердөө ганцхан өдөр тоглох байсан учир эх орноо, элгэн саднаа санагалзаж буй монголчууд маань Солонгосын өнцөг булан бүрээс тэдний тоглолтыг үзэхээр зорин иржээ. “Өнөөдөр аргын тооллын 2018-р оны 9-р сарын 23. Ням гараг. Харанга одтой "Хайрла" өдөр. Эл өдөр харь газар буй монголчууд баярлан цэнгэх, уухайлан дуулахад нэн сайн. Сэтгэл санаа сэргэх, эд баялаг арвижих нягууртай. Гэртээ шигдэх, гиюүрэн хэвтэхэд тааламжгүй.
Өдрийн сайн цаг нь 17:00-21:00 цаг. Бүх монголчууд Сөүлийн төв, Хючан цэнгэлдэхийн зүг мөрөө гаргавал зохилтой гэж дорнын зурхайд буужээ” гэхчлэн рекламдсан тоглолтыг яаж үзэхгүй байж чадах билээ.

Энэхүү тоглолтын эгц урд талын суудлын тасалбарын үнэ монгол мөнгөөр 90, хажуугийн суудал 70 орчим мянган төгрөгийн үнэтэй байсан гэх. Гэвч монголчуудад маань тасалбарын үнээс илүүтэй сэтгэл сэргээсэн сайхан тоглолт үзэх нь гол байв. Харамсалтай нь, тоглолт цагтаа эхлээгүйгээс гадна ямар ч төгсгөлгүй болсонд олон хүн сэтгэл дундуур байгаа аж. Тодруулбал,  зохион байгуулалт муутай болсон төдийгүй “Толин хул”-ыг дуулсны дараагаар бүгд гитараа хаяад гүйлдээд явчихсан, шууд зугтаасан гэцгээж байна. Тоглолт зохион байгуулж буй газраас нь цаг дууссан гээд цахилгаан тасалсан байлаа ч гэсэн зорин зорин ирсэн монголчууддаа “Баярлалаа, баяртай” гэж хэлэх сэтгэл дутсанд тэд ийн гомдоллож цахим хуудсаар үгээ дайж эхэлсэн байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан