Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“ДЭЛХИЙН ТУУЛЬ БА ЖАНГАР” ОЛОН УЛСЫН НААДАМ БОЛОВ

Жангар судлал төрийн бус байгууллага нь БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнтэй хамтран “Дэлхийн тууль ба Жангар” сэдэвт олон улсын наадмыг энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.
Энэхүү наадамд 10 улсын 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, “Жангар” туулийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, туулиар мэргэшсэн залуу судлаачдыг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэв.
Уг наадмын үеэр Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын эрдэмтдийн хамтран бэлтгэсэн "Жангар товч лавлах толь", “Жангар-2017” олон улсын эрдэм шинжилгээний хээрийн судалгааны тайлан, мөн түүхч, зохиолч Д.Суръяагийн "Жангар тууль" зэрэг номуудыг танилцуулж олон нийтийн хүртээл болгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан