Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуучуудын олимпын III наадам маргааш хөшгөө нээнэ


Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо маргаашнаас эхлэн энэ сарын 18-ныг хүртэл Залуучуудын олимпын III наадам болно. Тус наадамд дэлхийн 206 улсын 4,600 гаруй тамирчин оролцох юм. Спортын 32 төрлөөр 241 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх энэ удаагийн наадамд Монгол Улсын баг спортын 6 төрөлд 11 тамирчин, 9 дасгалжуулагч албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр оролцохоор Аргентин улсад хүрэлцэн очоод буй.

Тус наадмын чөлөөт бөхийн төрөл аравдугаар сарын 12-14-нд Буэнос-Айресийн “Parque Polideportivo Roca” спортын ордонд болох аж. Манай улсаас охидын 43 кг-д Чингэлтэй дүүргийн тамирчин Батбаатарын Энхзул, 65 кг-д төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн тамирчин Тамирын Оюун-Эрдэнэ гэсэн хоёр тамирчин эх орноо төлөөлөн оролцоно. “Сингапур-2010”, “Наньжинь-2014” олимпод таван тивийн 32 орны бөхчүүд оролцож байсан бол энэ удаа дээрх тоо өсч 50 орны тамирчин Аргентинд өрсөлдөхөөр болжээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан