Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн Нэртэй Брэндүүдийн Түүх

Zara-г үндэслэгч Амансио Ортега нь анхны Zara дэлгүүрээ 1975 онд Корунагын төв гудамжинд нээжээ. Тус дэлгүүр нь маш амжилттай борлуулалт хийж эхэлснээр Zara-ийн амжилт болон фирм нь томрох, нэмэлт салбар дэлгүүрүүдээ нээх эхлэл болсон байна.
Энэхүү анхны дэлгүүр нь бүтээгдэхүүндээ бага үнэ санал болгодогоос гадна хувцасны загвар нь дээд зэргийх гэдгээрээ өвөрмөц онцлогтой байжээ. Ортега Zara дэлгүүрээ Испанид дахин нээсэн нь дэлгүүрийн амжилтыг баталсан үйл ажиллагаа болов.
Ортега нь 1984 онд Жозе Мариа Кастеллонатай нийлж дэлхий нийтийн хувцасны үйлдвэрт хувьсал болсон байна. Кастеллонагийн компьютержсэн системийн дор 10-15 хоногт хуваарилалтын үйл явцын загвараа өөрчлөх болов. Ганцаараа ажилладаг загвар зохион бүтээгч нарт багахан хэмжээний дарамт үзүүлж компанийн өөрийн гэсэн загвар зохион бүтээгчийн багийг бүрдүүлсэн бөгөөд эдгээр нь олон нийтийн загварт үндэслэсэн хувцсыг хөгжүүлж эхэлсэн байна.
Мөн энэ хугацаанд компани өөрийн гэсэн загварыг бий болгож чаджээ.

Сүүлийн арван жилд компани Испанид Zara-ийн 80 орчим дэлгүүрээ нээжээ. Харин 1980 оны сүүлээр олон улсын зах зээлд Испанид гага загварынх нь амжилт нь тэргүүлэх болов. 1988 онд Португалийн Оротод анхны гадаад дэлгүүрээ нээн дараа жил нь Америкийн Нэгдсэн Улс руу шилжсэнбайна.Тухайн жилдээ зах зээлд амжилт нь буурсан хэдий ч 2000 оны эхээр АНУ-д зургаан дэлгүүр нь ажилласаар байв. 1990 онд Францын зах зээлд оров. Үүнээс үүдэн өөрийн нэрийн дэлгүүрээ олон улсын гол хотын төвүүдэд хурдтайгаар нээх болжээ.
Тус компани нь 1992 онд Мексикт, 1993 онд Грекд, 1994 онд Швед болон Бельгид, 1995 онд Мальтад, 1996 онд Кипрт шинэ дэлгүүрээ нээсэн бол 1997 онд Израйль, Турк, Норвеги болон Японд нэмж нээсэн бөгөөд 1998 онд Аргентин, Англи болон Венесуэлийн зах зээлд орсон байна. 2000 оноос эхэлж Герман, Нидерланд, Польш гээд Европын зах зээлд өөрийн байр суурийг эзэлж чаджээ.

Diesel

“Diesel S.p.A” нь Италийн загварын компани бөгөөд 1978 онд Италийн Молвенад Италийн загвар зохион бүтээгч Рензо Россогийн (1955.9.15) санаачилснаар байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн жинс, дотуур хувцас, үнэртэй усны үйлдвэрлэлээрээ энэ төрлийн зах зээлд дээгүүрт тооцогдох томоохон компаниудын нэг юм.

2200 орчим ажиллагсадтай, Европ, Ази, Америкийн орнуудад 17 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Дэлхий даяар 5000 гаруй бөөний болон жижиглэнгийн худалдааны дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулдгаас 300 гаруй нь өөрийн нэрийн барааны дэлгүүр байдаг бөгөөд эдгээрээс хамгийн том нь Бразилийн томоохон хотуудын нэг болох Сао Паулод байдаг гэнэ.

Nike

Nike” нь спортын хувцас, тэдгээрийг дагалдах бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч АНУ-ын Орегон мужаас гаралтай томоохон компаниудын нэг юм. 
Тус компани спортын хувцас, пүүзний дэлхийд тэргүүлэх нийлүүлэгч төдийгүй дэлхийн спортын тоног хэрэгслийн гол үйлдвэрлэгч юм.

2008 оны байдлаар “Nike” компани дэлхий дахинаа 30.000 гаруй хүнийг ажлын байраар хангажээ.

Орегон мужийн өдөр тутмын сонин болох “The Oregonian”-д бичсэнээр “Nike” нь “Fortune” сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг АНУ-ын Топ 500 дээгүүр орлоготой корпорацуудын “Fortune 500” жагсаалтад Орегон мужид төв оффис нь байрлалтай хоёр компаний нэг болжээ.

Тус компанийг 1964 оны 1-р сарын 25-ны өдөр Виллиам Жэй. “Билл” Бауэмэн (William J. Bill Bowerman) болон Филип Эйч. Найт (Philip H. Knight) нар “Blue Ribbon Sports” нэртэйгээр байгуулсан бөгөөд 1972 оны 2-р сард анхны “Nike” пүүзийг үйлдвэрлэн гаргаснаас хойш 6 жилийн дараа 1978 онд албан ёсоор “Nike Inc.” хэмээн нэрийджээ.

“Nike” нь “The goddess of victory” буюу “Ялалтыг ивээгч дарь эх” гэсэн утгатай Грек үг юм байна.

Эдгээрээс гадна тус компани “Niketown” хэмээн нэрлэдэг өөрийн нэрийн дэлгүүрүүдээр дамжуулан бүхий л бараа бүтээгдэхүүнээ дэлхийн өнцөг булан бүрт худалдаалдаг төдийгүй дэлхийн томоохон спортын баг, тамирчдын ивээн тэтгэгчээр ажилладаг байна.

Calvin Klein

1968 онд алдарт загвар зохион бүтээгч Калвин Клейний үндэслэсэн АНУ-ын хувцас загварын шилдэг брэнд үйлдвэрлэгч компани болох “Calvin Klein Inc.” нь СК дотуур хувцас, СК жийнс, СК үнэртэн, СК спорт загварын хувцас, СК гэр ахуйн хэрэгсэл, СК цаг, СК гоёл чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Сонирхуулахад, “Van Heusen”, “IZOD”, “Arrow” “DKNY”, “Timberland”, “Kenneth Cole”, “Michael Kors” зэрэг дэлхийд алдартай брэндүүдийг эзэмшдэг, дэлхийн томоохон хувцасны тэр дундаа цамцны үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Phillips Van Heusen” корпорацид 2002 оны 12 сард “Calvin Klein Inc.”-ийг худалджээ.

Chanel

“The House of Chanel” буюу бидний сайн мэдэх “Chanel” брэндийг 1909 онд Gabrielle Bonheur "Coco" Chanel /1883-1971/ хэмээх Франц эмэгтэй үүсгэн байгуулсан бөгөөд дэлхийн загварын ертөнцийн тансаг бүтээгдэхүүнүүд болох гар цүнх, үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн, бугуйн цаг, гоёл чимэглэл, нарийн хийц бүхий гоёмсог даашинз зэрэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон брэндүүдийн нэгд тооцогддог.

1909 онд жижигхэн малгайны дэлгүүр нээн ажиллуулсан нь эдүгээх түүний дэлхий ертөнцийг байлдан дагуулсан загварын ертөнцийн сонгодог жишээ, эрхэмсэг хатагтайн гайхалтай эрч хүч, авъяас чадварын илэрхийлэл болжээ.

“Chanel” брэндийн логог “Chanel”-ийн эхний “C”, Nickname “СоСо”-гийн эхний “C” хоёрыг гадагш нь зөрүүлсэн хэлбэртэй байхаар бүтээсэн бөгөөд логог анх 1921 онд “Chanel №5” үнэртэнд дардаслан хэрэглэсэн түүхтэй ажээ.

“Forbes” сэтгүүлд бичсэнээр КоКо Шанелийн хамтрагч асан Пиэр Вертхаймэрийн ач нар болох Элайн Вертхаймэр болон Жерард Вертхаймэр нар өдгөө тус пүүсийг эзэмшдэг байна.

Victoria’s Secret

Маркетингийн стратеги 1977 онд Калифорни мужийн Сан Франциско хотод Стэнфордын Бизнесийн сургуулийг төгсөгч Рой Рэймонд гэгч хүн Victoria's secret-ийг үүсгэн байгуулжээ. Байгуулах болсон учир нь их сонин. Олон нийтийн болон их дэлгүүрийн хэцүүхэн орчинд эхнэртээ дотуур хувцас худалдан авах нь ичмээр эвгүй санагдсанаас болж мань эр ийм төрлийн компани байгуулах болсон гэдэг. Тэрбээр анхны дэлгүүрээ Sranford Shopping center-т нээж, төдөлгүй имэйлээр захиалах каталог, бусад гурван ч дэлгүүрийг нээсэн байна. Эдгээр дэлгүүрүүдийн модоор бүрсэн хана, Victoria-н талаарх мэдээллүүд, тусархаг худалдагчид зэрэг нь эрчүүдэд тав тухтай орчныг бүрдүүлж өгчээ. Размер бүрээс хөхний даруулга, дотуур өмд өлгөхийн оронд тэнд ганц загварын хувцсыг хосоор нь жаазанд хийн хананд өлгөсөн байдаг байв. Эрчүүд загвараа сонгоход худалдагч ажилтнууд тохирох размерийг тогтооход нь тусладаг байна.
Таван жил үйл ажиллагаагаа явуулсны дараа буюу 1982 онд Рой Рэймонд компаниа The Limited компани Victoria's secret -ийн имидж төрхийг хэвээр хадгалсаар байв. Тэгээд 1980 -аад онд Victoria's secret хүрээгээ тэлж Америкийн томоохон дэлгүүрүүдээр зарагдаж эхэлжээ. Тус компани бүдээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж улмаар гутал, үдшийн өмсгөл, үнэртэн гаргах болж, өөрийн нэрийн каталогио жилд найман удаа хэвлэдэг болсон байна. 1990 -ээд оны эхэн гэхэд 1 тэрбум ам.долларын орлого бүхий америкийн дотуур хувцасны хамгийн том борлуулагч болж чаджээ. The Limited 2007 оны 7 дугаар сарын 10 -нд 2006 онд Victoria's secret -ийн ашгийн 72 хувийг бүрдүүлсэн дотуур хувцасны дэлгүүрүүд, Bath and Body works -ийн нэгжүүдийг борлуулалтийн өсөлтөнд анхаарч, нэмэгдүүлэх Sun Capital Partners -ийг бэхжүүлэх үүднээс Limited бэлэн хувцасны сүлжээний 75 хувийг худалджээ.

Голчлон эмэгтэй дотуур хувцас худалдаалдаг Victoria's secret нь Америк даяар 1000н Victoria's secret -ийн дотуур хувцасны дэлгүүр, 100н Victoria's secret -ийн бие даасан гоо сайхны дэлгүүртэй аж. Байгаль хамгаалах бүлгүүдийн дарамт шахалтаас болж Victoria's secret дотуур хувцаснуудынхаа каталогийг 2006 онд илүү байгальд хоргүй хийхээр болжээ. Түүнчлэн каталогийн 10 хувийг дахин боловсруулах замаар үйлдвэрлэдэг болжээ.

Victoria's secret өдгөө имидж төрхийг нилээн хуучинсаг бөгөөд элдэв гажиг, эвдрэлгүй барааг дунд давхрагийн худалдан авагчдад хүргэхэд чиглүүлэн өөрчилжээ. Тус компани өөрийн сурталчилгаа, загварын шоундаа моделиудыг ашиглаж эхэлснээр 1990 оноос нэр алдар нь түгэх болсон байна. Өнгөрсөн хугацаанд Victoria's secret брэндийн модель болох гэсэн одод, тэдний хандлагаас зайлсхийсээр ирсэн билээ.

Pink брэнд

2004 онд Victoria's secret -ийн удирдлагууд Pink хэмээх дэд брэндээ бий болгожээ. Их сургуулийн оюутнуудад зориулагдсан уг брэнд нь унтлагын хувцас, дотуур хувцас зэргээс бүрдэх бөгөөд 2006 онд өөрийн загварын шоуг толилуулсан байна. Тус компани Myspace, Facebook, MTV, залуусын блогуудаар дамжуулан маркетинг явуулдаг аж. Одоогоор Миранда Керрийн тэргүүлж буй уг брэнд сүүлийн 2 жил дарааллан шилдэг үзүүлбэрт нэр дэвшжээ.

Gucci

The House of Gucci буюу Gucci нь Италийн хувцас загварын ертөнц дэх арьсан эдлэл үйлдвэрлэгч томоохон брэндүүдийн нэг бөгөөд Францын Pinault Printemps Redoute компаний харъяа Gucci Group-ийн нэг хэсэг юм байна.

Тус брэндийг Guccio Guci 1921 онд Флоренцэд анх үндэслэсэн бөгөөд эдүгээ дэлхийн хамгийн алдартай, хамгийн нэр хүндтэй брэндүүдийн нэг болжээ.

Тус брэнд 2008 онд BusinessWeek сэтгүүлээс жил бүр гаргадаг “Топ 100 Брэнд” жагсаалтын 45 дугаарт 8.2 тэрбум ам.долларын орлоготойгоор бичигджээ.

Түүнчлэн Gucci нь борлуулалтаараа дээгүүрт ордог Италийн дээд зэрэглэлийн брэнд төдийгүй дэлхий дахинаа 425 гаруй сүлжээний болоод томоохон их дэлгүүрүүдэд үйл ажиллагаагаа явуулдаг өндөр зэрэглэлийн компани юм.

Burberry

 

Бөс даавууны наймаачиний дагалдагч байсан Томас Бөрбэрри 21 настайдаа өөрийн анхны дэлгүүрээ нээж байсан нь одоогийн нэртэй брэнд Burberry-ийн суурь болсон юмаа.

Burberry нэхмэлийн хамгийн хялбар хээ болох дөрвөлжин улаан, шаргал, хар судалыг дэлхийд нэртэй таних тэмдэг болгож зохиогчийн эрхийг авчээ. Энэ хээг ашиглах зөвшөөрөл буюу franchise эрх зарах, гоёл, бэлэн хувцас, үнэртэн үйлдвэрлэл нь энэ группийн гол бизнес юм.

Дэлхийд дээд зэргэлэлийн загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уг брэндээр Английн хатан хаан 2-р Элезабетаас эхлээд өрийгөө үнэлдэг дэлхийн одууд гоёдог билээ.

Gap

“The Gap Inc.” нь 1969 онд Дорис Фишер, Дорис Эф. Фишер нарын үндэслэсэн хувцас болон дагалдах бусад нэмэлт хэрэгсэл үйлдвэрлэдэг, АНУ-ын жижиглэнгийн худалдаа эрхэлдэг компани юм.

2008 оны 9 сарын байдлаар тус компани 150.000 гаруй ажилтантай байсан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт 3100 гаруй дэлгүүрүүдэд үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.

Тус компани АНУ-ын томоохон жижиглэнгийн худалдааны компани бөгөөд дэлхийд хувцас үйлдвэрлэл, худалдаа эрхлэлтээрээ тэргүүлдэг Испаний “Inditex Group”-ээс хол давуу амжилтанд хүрч чаджээ.

L`Oreal

Францын алдарт “The L`Oreal Group” нь арьс арчилгаа, үсний будаг, үс арчилгаа, үнэртэн, нарнаас хамгаалах цогц арчилгаа зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийд алдартай компани юм.

Юүжинэ Шүлер (Eugиne Schueller 1881-1957) хэмээх залуу Франц химич 1907 онд нэгэн шинэ үсний будгийг гарган авч түүнийгээ Aurйoleхэмээн нэрийдэж, Парисийн үсчний газруудад худалдаалж эхэлжээ.

Ингээд тэрээр 1909 онд "Safe Hair Dye Comany of France" буюу “Францын Хамгийн Найдвартай Үсний Будагны Компани” нэрийн доор өнөөдрийн “The L`Oreal Group”-ийг байгуулсан түүхтэй.

Dior

 

Дэлхий дахинаа 160 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг Францын алдарт “Christian Dior S.A.” буюу бидний сайн мэдэх “Dior” брэндийг 1946 онд загвар зохион бүтээгч залуу Кристиан Диор (1905-1957) үүсгэн санаачилжээ.

Тус компаний удирдлагад тансаг бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд томоохонд тооцогддог “Moлt Hennessy • Louis Vuitton” компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компаний 42%-ийн хөрөнгийг “Dior” дангаараа эзэмшдэг байна.

Lancфme

Lancфme” нь арьс болон үс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Францын алдарт ”L`Orйal Group“-ийн удирдлагад үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд байгуулагдсан цагаасаа буюу 1935 оноос хойш амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниудын нэг билээ.

Бруссельд зохион байгуулагдсан “Дэлхийн Үзэсгэлэн Худалдаа”-нд өөрийн нэрийн “Tendre Nuit”, “Bocages”, “Conquete”, “Kypre”, “Tropiques” зэрэг таван үнэртэнгээ анх удаа дэлгэн тависнаар тус компаний амжилтын үндэс тавигдсан гэж үздэг.

2006 онд компани анх 1936 онд гарган авч байсан алдарт “Nutrix” үнэртэнгийнхээ 70 жилийн ойн баярыг тэмдэглэжээ.

Versace

“Gianni Versace S.p.A” буюу “Versace Group” нь 1978 онд Жани Версачегийн үндэслэн байгуулсан Италийн алдартай загварын компани юм.

Тансаг хэрэглээг эрхэмлэдэг хэн бүхэнд зориулан “тансаг” гэх тодотголтой хувцас, үнэртэн, гоёл чимэглэлийн зүйлс, гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд гэр ахуйн бүхий л тавилга, тансаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Versace Group” нь өдгөө дэлхийн тэргүүлэх загварын ордуудын нэгд зүй ёсоор тооцогддог.

Giorgio Armani

Тус компанийг 1975 онд 10.000 ам.долларын хөрөнгөтэйгөөр Италийн алдарт загвар зохион бүтээгч Жиоржио Армани болон Сергио Галеотти нар үндэслэн байгуулсан гэдэг.

Өдгөө тус компани дэлхий даяар 13 салбар үйлдвэртэй, 4300 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 
Мөн дэлхийн 36 оронд 300 гаруй дэлгүүрүүдэд өөрийн нэрийн бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг.

“Giorgio Armani”, “Armani Collezioni”, “Emporio Armani”, “Armani Jeans”, “Armani Junior”, “Armani Exchange”, “Armani Casa” зэрэг салбарын доор гоёл чимэглэлийн, гоо сайхны бүтээгдэхүүний, үнэт эдлэлийн, үнэртэй усны, гэр ахуйн дотоод засал чимэглэлийн, цагны, нүдний шилний зэрэг хэд хэдэн чиглэлээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Италийн загварын компани юм.

Esprit

“Esprit Holdings Limited” компани нь 1968 онд Дуглас Томпкинс болон Сюүзи Томпкинс Бүэлл нарын санаачилгаар Сан Францискод байгуулагджээ.

 

Тус компани ESPRIT хэмээх нэрийн доор гоёл чимэглэл, үнэт эдлэл, цүнх, гутал, пүүз, хувцас хэрэглэл, цаг, гэр ахуйн бараа, унтлагын өрөөний тавилга зэрэг хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

2008.06.30ны байдлаар 3.25 тэрбум еврогийн ашигтай ажилласан нь дэлхий дахинаа томоохон эргэлтийг хийсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Энэ бол маш том амжилт юм.

Дэлхий дахинаа 770 гаруй салбар дэлгүүртэй, 15.150 гаруй бөөний болон жижиглэнгийн худалдааны төвүүдэд бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг томоохон компани юм.

Түүнчлэн тус компани 1980аад оны үест нилээн дэлгэрээд байсан, тэр дундаа өсвөр үеийнхний дунд хүчээ аваад байсан “Red Earth” хэмээх гоо сайхны бараа бүтээгдэхүүний брэндийг эрхлэн гаргадаг байна. Энэхүү брэнд нь хоёр төв оффисийнх нь нэг нь байрладаг Германдаа маш алдартай ажээ. Харин нөгөө оффис нь Хонг Конгд байрладаг юм байна.

Converse

“Nike Inc.” -ын охин компаний нэг бидний сайн мэдэх “Converse”-ийг Маркүис М.Конверс хэмээх гутлын үйлдвэрт ажилладаг байсан менежер залуу анх 1908 онд “The Converse Rubber Shoes Company” буюу бүх насныханд зориулсан “Конверс хэмээх Резинэн Гутлын Компани”-ийг байгуулснаар өнөөдрийн бид бүхний өмсөх дуртай “Конверс” кэтний үндсийг тавьсан гэдэг.

Өдгөө NBA-ийн Андре Миллер, Кайл Корвер, Аландо Такер, Маурис Эванс, Элтон Брэнд нарын алдарт сагсан бөмбөгчдөөс эхлээд “Конверс”-ийг сонирхдоггүй, өмсдөггүй хүн үгүй гэдэгтэй та лав маргахгүй байх.

Дашрамд сонирхуулахад, “Дэлхийн Гиннесийн ном”-нд хамгийн олон “Converse” кэттэйгээрээ дээд амжилт тогтоосон Жошуа Мюллер гэгч залууд 560 хос кэт байдаг юм байна.

Adidas

Adidas нь Германы спортын хувцас үйлдвэрлэгч компани бөгөөд Reebok, TaylorMade-Adidas Golf болон Rockport зэрэг спортын хувцасны үйлдвэрлэгч компаниудыг нэгтгэсэн Adidas Group-ийн нэгэн төлөөлөл юм.

Тус компани спортын хувцаснаас гадна цүнх, цамц зэрэг бусад төрлийн хувцас хэрэглэлийг ч мөн үйлдвэрлэдэг Европдоо тэргүүлэх, дэлхийн хоёр дахь томоохон спортын хувцас үйлдвэрлэгч компани юм.

2008 оны байдлаар тус компани 38.980 гаруй ажилтантай байсан бөгөөд 642 тэрбум еврогийн орлоготойгоор үйл ажиллагаагаа амжилттай явуулсан байна.

Тус компанийг 1924 онд Адольф Дасслер, ах Рудольф Дасслерийн хамтаар “Dassler Brothers Shoe Factory” буюу “Ах дүү Дасслерийн Гутлын Үйлдвэр” нэртэйгээр байгуулж байжээ. 
Харамсалтай нь тэдний хамтдаа эхлүүлсэн энэхүү бизнес төдий л амжилтыг олсонгүй 1948 онд үйл ажиллагаагаа зогсоож, ах Рудольф нь Puma-г, дүү Адольф нь Adidas компанийг тус тус үүсгэн байгуулжээ.

Ингээд 1949 оны 8-р сарын 18-ны өдөр Adidas компани албан ёсоор байгуулагдсан түүхтэй.

Тэрээр “Adi” хэмээх өөрийн хоч нэрээр эхний үеийг нь, Dassler буюу овгийнхоо эхний “das” үеийг нэгтгэн Adidas хэмээх нэрийг өгчээ.

Тухайн үедээ Adidas хэмээх нэрийг “All Day I Dream About Sports” буюу “Бүхий л өдрийн туршид би зөвхөн спортын тухай л мөрөөддөг” гэсэн хэлцийн эхний үсгүүдийн нийлэмж ч гэж үзэх хүмүүс цөөнгүй байжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан