Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дэлхийн гайхамшигт удиртгал хөгжмүүд” эгшиглэнэ

Франц хэлний ouverture, латин хэлний apertura буюу нээлт, эхлэл гэсэн утгатай үгнээс гаралтай, дуурь, балет, оперетта, зарим тохиолдолд драмын жүжгийн хөгжмийн эхлэл хөгжмийг удиртгал гэдэг. Энэ нь симфони хөгжмийн төрөлд хамаардаг бөгөөд “дуутай хөгжим” гээд хэлчихэд буруудахгүй магтуу зэрэг бүтээлийг ч удиртгалаар эхлүүлдэг. XXI зуун гарснаар урлагийн томоохон төрөл киноны эхлэл хөгжимд ихээхэн ач холбогдол өгдөг болжээ. П.И.Чайковскийн алдарт балетууд, М.Глинкийн “Руслан, Людмила”, В.А.Моцартын “Увдист лимбэ” гээд дурдаад байвал үзэгчдийн сэтгэл татдаг бүтээл олон. Тэгвэл Улсын Филармонийн Симфони найрал хөгжим энэ сарын 09-нд удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар нарын удирдлагаар “Дэлхийн гайхамшигт удиртгал хөгжмүүд” хэмээх тоглолт хийх гэж байна.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан